8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: Казах түмэн “Наурызын баяр”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ

2017-03-22 10:07:13

Өнөөдөр казах түмний наурыз баяр тохиж байна. Казазын ард түмэн энэ баярыг хэзээнээс тэмдэглэж ирсэн, яагаад тэмдэглэдэг,  хэрхэн баярладаг тухай мэдээллийг онцлох 30 ишлэл булангаараа хүргэж байна.

  1. Наурызыг 1926 оноос хориглосон боловч хэдэн жилийн дараа буюу 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэж ирсэн түүхтэй.
  2. Наурыз баярын өдөр шөнө тэнцдэг гурав­дугаар сарын 22-нд буюу өнөөдөр болдог
  3. “Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.
  4. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ.
  5. Эмээгээ апа гэж дуудах ач зээ нар нь нар мандсаны дараахан "Апа Наурыз ирлээ" хэмээн холоос дуудан эмээгийндээ гүйлдэн орж баярлаж эхэлдэг байна.
  6. Уран эмэгтэйчүүд шинэ аравч, орны бүтээлэг хийн гэрээ гоёно.
  7. Залуу охид аав, ах нартаа зориулан шинэ тоорцогон малгай хийж, хээлж өгнө.
  8. Хөвгүүд модоор шанага, халбага, аяга, тэвш зэрэг хийж чадах, гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлийг урлаж хийнэ.
  9. Эрчүүд булаг шандны урсгалын эх ундаргыг сэргээн засаж цэвэрлэн, шинэ мод тарьдаг
  10. Казак ард түмний дунд байдаг домог яриагаар гуравдугаар сарын 21-ний өдөр Хызыр хэмээх аксакал уул талыг хэсүүчилж явдаг ажээ.
  11. Энэ баярын үеэр архи огт хэрэглэдэггүй
  12. Наурызын орой залуус савлуураар савлуурдаж, "Көкпар", "Бәйге", "Қыз қуу", "Жамбы ату" зэрэг үндэсний тоглоом наадгайгаар нааддаг.
  13. Монголчууд цагаан сараар бууз, банш иддэг бол казахууд шєл уудаг.
  14. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр тєрлийн хоол байх учиртай.
  15. Казахуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд хоолондоо ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно.
     
  16. Эмээ, гэрийн эзэгтэй нар өвлийн идэшнээс авч үлдсэн нарийн нандин, дээж хоол болох жамбас-сүүж, жілік-чөмөгний яс, қазы- казы –г зориуд үлдээн Наурыз баярын үеэр хэрэглэнэ.
  17. Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм.
  18. Хоёр эрэгтэй хvн єєд єєдєєсєє харж зогсоод гараа атгалцаж баруун, зvvн хоёр талаараа цээжээ нийлүүлж, хүндэтгэл үзүүлнэ.
  19. Тус баяраар аливаа муу бүхнийг ардаа орхин зөвхөн сайн сайхныг эрмэлзэх тул дайснаа хүртэл өөршөөн соёрхо! хэмээн ахмадууд сургамжилна.
     
  20. Булаг шанд, рашаан усны эхэнд цагаан даавуу уяна. Энэ нь уг булаг, ус эзэнтэй гэж үзэх бөгөөд, байгалиас хишиг хүртэсний хариуд хиргүй цагаан сэтгэлээр талархаж буйн илэрхийлэл юм.
  21. Зөн билэгт, азын тэнгэр Хызыр үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэн хэсдэг тул хүн бүр сайн сайхныг залбиран шившиж, тэр элчийг ирж магад гээд хэнбугай ч ирсэн “хаан шиг” дайлж явуулаарай хэмээн захидаг гэнэ.
  22. Зөн билэгт, азын тэнгэр Хызыр үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэн хэсдэг тул хүн бүр сайн сайхныг залбиран шившиж, тэр элчийг ирж магад гээд хэнбугай ч ирсэн “хаан шиг” дайлж явуулаарай хэмээн захидаг
  23. “Ганц мод гал болохгүй, ганц зул гэрэл гаргахгүй” хэмээн сэтгэж айл болгон хос лаа асаан хүлээдэг.
  24. Уг баяраар ах дүүс хоорондоо тэмцээнд зохиодог бөгөөд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд, тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож дуулна.
  25. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр тєрлийн хоол байх учиртай.
  26. Баяраар хэчнээн олон айлд шєл уувал тєчнєєн сайн байна гэж vздэг.
  27. Ахмад настан ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд “Амин” буюу “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.
  28. Энэ өдөр үндэсний хувцасаа өмссөн хүмүүс хоорондоо золгоцгооно.
  29. Эрэгтэй, эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч- хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл гэж үзэх нь бий.
  30. Наурыз хэмээх нарны баяраар нарыг харж баясан тухайн оны өнгийг сонжин мэднэ. Нарандаа сүүгээр цацал өргөнө. Баяр болохоос өмнө ойр орчин, гэр хотол, булаг шандаа хамтдаа цэвэрлэдэг нь байгалиа хүндэтгэн, дээдэлдэгийн том жишээ билээ.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment