8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хүн сансарт мөрөө гаргасан түүх өдөр

2017-03-22 10:08:00

Тэртээх 33 жилийн өмнө Монгол хүн анх удаа сансарт мөрөө гаргаж байсан түүх өдөр өнөөдөр тохиож байна.  Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.  

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрсон аж. Ингээд гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн түүхэн өдөр юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment