8o
Улаанбаатар хот
mobile menu

АН ялагдал нь том боломж хэмээн шинэчлэгдэхээр зүтгэсээр...

2017-03-22 10:28:00

АН ялагдал нь том боломж хэмээн шинэчлэгдэхээр зүтгэсээр...Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ гарджээ. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөнө. Ардчилсан нам  шинэчлэгдэж байна гэж дүгнэж болохоор байна. Гэхдээ цаг хугацаа багагүй орох нь мэдээжийн асуудал. Өнгөрсөн сонгуульд ялагдсан АН-д том цохилт болж, цаашид шинэчлэгдэх ёстой хэмээн дийлэнх нь хүлээн зөвшөөрсөн.

Ялагдлын гол шалтгаан нь АН гишүүдийн бус дарга нарын, фракцуудын нам болсонтой холбоотой. Залуучуудынхаа оролцоог сонсохгүй явсантай холбоотой

Ялагдлын гол шалтгаан нь АН гишүүдийн бус дарга нарын, фракцуудын нам болсонтой холбоотой. Залуучуудынхаа оролцоог сонсохгүй явсантай холбоотой гэхчлэн ухаарсан нь нам удирдаж явсан хүмүүсийн амнаас олонтоо унасан. АН-ын  хувьд 2016 оны ялагдал нь маш том боломж хэмээн үзэж буй. Тэд одоо дотоод сонгуульд нэр дэвшигчдээ багцлан харж, “Залуучууд танай намд амьдрал байна” гэж шинээр элсэн орж байна хэмээн дүгнээд байна.  АН-ын үндсэн дүрэмд ямар өөрчлөлт орсон болоод Улсын дээд шүүхээс хуулийн зөрчилтэй гэж бүртгээгүйд гишүүд ихэд бухимдсан. Тэгвэл тус намынхан улстөрийн намын тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа аж.

Намуудын болон Сонгуулийн бусад хуулийн зүйл заалттай уялдаж байгааг тодруулчихбал болчихно хэмээн үзэж байна. Нам дотроо хүчтэй эсэргүүцэл байна. Тодруулбал, улсын дээд шүүх дээр бүдрэхэд АН-ын нэр бүхий гишүүд шаардлага тулгах жишээтэй.

УИХ-ын гишүүн явсан, өмнөх ҮЗХ-ны гишүүд нь тээг тавих, алдаа гарвал дөрөөлөх мэтээр шинэчлэлд чөдөр тушаа болж байгаа бололтой.

УИХ-ын гишүүн явсан, өмнөх ҮЗХ-ны гишүүд нь тээг тавих, алдаа гарвал дөрөөлөх мэтээр шинэчлэлд чөдөр тушаа болж байгаа бололтой. Энэ мэт хойш татагчид нь намын мөрдөгдөж байгаа дүрмээрээ жил бүрийн гуравдугаар сарын 1-ний дотод татвараа төлснөөр тухайн хүний саналын эрх нь үргэлжлэн батлагааждаг номтой аж. Одоогоор нэг ҮЗХ-ны гишүүд татвараа төлөөгүй учраас тэдний шаардлагыг биелүүлэх боломжгүй юм байна.
АН-ын намын гишүүд нь алхам тутамдаа мөнгө төлөх болсон нь томоохон бухимдал үүсгэсэн. Үүнийг дагаад шүүмжлэл ч өрнөж буй.

Тэгэвч санхүүгийн хувьд нээлттэй ил тод, гишүүд нь сэлгэдэг оролцдог боломжоор хангагдах, энэ  нь намын шинэчлэлийн концепци хэмээн зүтгүүлсээр буй.
Намын шинэчлэлийг ул суурьтай язгуураар нь хийх боломж олгосон. АН-ын  дарга анхан шатнаас сонгогдсоноос хойшхи  дараагийн нэг шинэчлэлийн үйл явц нь бүх шатны намын дарга болон Үндэсний бодлогын хороо, намын анхан дунд шатны намын дарга нар болон гишүүд анхан шатнаасаа сонгогдож байгаа нь маш том боломж гэцгээн өөдрөгөөр урагшилж байх шиг.
АН-ын дарга ч жирийн гишүүний хувиар, бусдын адил Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнд өрсөлдөнө. Зөвхөн УИХ-ын гишүүд л өрсөлдөөнгүйгээр ҮБХ-ны гишүүн болно гээд шинэ дүрэмд заачихсан. Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгохоос гадна орон нутагт ялагдал хүлээсэн 223 суманд Ардчилсан намын даргын сонгууль явагдана. Мөн 21 аймгаас 19-т нь, нийслэлийн 9 дүүргээс Сүхбаатар, Баянзүрх, Баянголоос бусад зургаад нь Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах юм. Шинэчлэл үргэлжилсээр...   П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Миний нэр хэнд хэрэгтэй гэж
Нөгөө л хэд байх шив дээ. Яг шинэчлэгдэнэ дээ. Бүү горьдцгоо.
2017/03/25 202.179.31.78
  • Recent
  • Most Read
  • Most Comment