Өчигдөр орой 21 цагийн үед “Төмөр замын эмнэлгийн хашаанд хүн буудаад алчихлаа” гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Тус дуудлагыг эмнэлгийн ойролцоох эмийн сангаас нэгэн иргэн цагдаагийн байгууллагад өгсөн байна. Одоогийн байдлаар уг дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явагдаж байна. Цагдаа нар тухайн хэргийн газарт очиход буудсан болон буудуулсан хүн хэргийн газар байгаагүй талаар эх сурвалж мэдээллээ.
Төмөр замын эмнэлгийн хашаанд хүн буудсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ
2017-03-22 11:25:00