Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдөр дуусч байна. Бүртгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч онлайнаар явуулсан бөгөөд шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм.
Шалгалт энэ сарын 26-нд эхлэх бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт шалгалтын комисс ажиллах юм байна. Түүнчлэн уг шалгалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнуудаас гадна гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой аж.Дашрамд дурдахад, эрх олгох шалгалтад сарын хугацаанд 1500 гаруй багш эрх бүртгүүлжээ.