Монгол циркчин охин АНУ-д амиа алдсан хэрэг гарлаа. "Циркиус Монголиа” компанийн циркчин тэрбээр бусдын гарт амиа алдсан байж болзошгүй байна. Ч.Хатанбаатар гэх захиралтай “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон байна. Одоогоор хамтлагийн бусад гишүүд болон компанийнх нь захирал АНУ-д байгаа юм байна. Талийгаач Б.Энхтэмүүжин нь бусдын халдлагад өртөж нас барсан эсэхийг ихээхэн нууцалж байна.
Монгол циркчин охин АНУ-д амиа алдлаа
2017-03-22 14:56:58