Гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг хуулийн дагуу, зохих ёсоор нь хийгээгүй, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон гаалийн 36 гаалийн байцаагчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусчээ.
Улмаар тус хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Замын –Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц нарын 36 хүнийг “Хурдан хугацаанд саадгүй гаргах, татварын хувь хэмжээг бууруулахаар амлан Эрээнээс Зам-Үүд дэх Гаалийн хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачсан бараанд төлвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, удаа дараа хээл хахууль авсан” гэсэн үнлдэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.