8o
Улаанбаатар хот
mobile menu

АН татвар гувчуураа нэмсэн нь гэнэтийн муухай үзэгдэл үү

2017-03-23 08:10:00

Нэр дэвшигчдийн төлж байгаа хураамж, дэнчингийн мөнгө нь хэт өндөр байгаад АН-ын зарим гишүүд шүүмжлэлтэй хандсан. Тэгэвч Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 хүн бүртгүүлсэн.  Үүнээс 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд, 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөнө. Тэгэхээр тэд бүгд дэнчин, татвараа төлчихсөн хэрэг.

Ардчилсан нам гишүүдийнхээ хандиваар сонгуулийг зохион байгуулж байгаа нь эрүүл үзэгдэл гэх мэтчлэн үзлээр зүтгүүлсээр л байгаад багагүй ажлын ард гарлаа.

Улстөрийн намд улсаас мөнгө өгдөггүй юм аа. Зардалгүй сонгууль гэж угаасаа хаана ч байхгүй. Өрсөлдөх хүмүүс нь өөрсдөө зардлаа даахаас өөр аргагүй. Намаас ямар ч мөнгө зарцуулахгүй. Намын даргад өрсөлдөх 250 сая төгрөгийг нэр дэвшигчид хувиасаа ч хандиваар ч босгосон. Ер нь аль ч улсын ямар ч улс төрийн нам, гишүүд, ямар ч сонгуульд нэр дэвшигчид хандив босгохоос ажлаа эхэлдэг. Манай нам ч гэсэн энэ жишгийн дагуу явж буй. Дэнчингийн мөнгө бол татвар биш. Ардчилсан нам гишүүдийнхээ хандиваар сонгуулийг зохион байгуулж байгаа нь эрүүл үзэгдэл гэх мэтчлэн үзэл суртлаар зүтгүүлсээр л байгаад багагүй ажлын ард гарлаа.

Ардчилсан намд зарчмын том алдаа гарч, татвар гувчуур нэмэгдэх гэнэтийн муухай үзэгдэл эхэллээ.

Энэ их татварын мөнгө юунд зарцуулагдах, хэн нэгний халаас уруу орчих болов уу, ардчиллыг босгох гэж мөнгө төлөөд байна уу, эсвэл унагах гэж төлөөд байна уу түмэн эргэлзээ бий. Тэр бүү хэл Ардчилсан намд зарчмын том алдаа гарч, татвар гувчуур нэмэгдэх гэнэтийн муухай үзэгдэл эхэллээ. Энэ нам гэнэт буруу зүйл рүү яваад эхэллээ шүү гэдгийг хэлэхээс өөр арга алга хэмээн дүгнэсэн нэгэн ч байна. Тэгвэл нэр дэвшигч дотоод сонгуульдаа ялалт байгуулж эс чадваас мөнгө эзэндээ буцаж олгогдоно. Шинэ дарга шинэ тамга тэмдэг, бланктай шинэлэгээр ажлаа эхэлнэ. Шинэ тамгаараа данстай болсноороо нийслэлийн татвар нийслэлдээ, аймаг, шат шатны төлсөн татварууд нь орон нутгийн  намуудад хуваарилагдсанаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэх юм байна.

Мөн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлсөн татвараас 30 хувь орон нутгийн намын дансанд хуваагдаж тараагдана.  Цаашлаад саналын эрхээ үүсгэж байгаа гишүүний 1200 төгрөгийн татвар хүртэл анхан шатны намын данс уруу автоматаар орох юм бололтой.

Ер нь намууд манайх төчнөөн мянган гишүүнтэй хэмээн бөөн тоо хэлж уралддаг. Харамсалтай нь жирийн гишүүд нь татвараа төлдөг тун цөөнх байсан болов уу. Тухайлбал, АН-ын ҮЗХ-ны гишүүд жил бүр нэг сая төгрөгийн татвар төлдөг. Энэ байдал нь 17 жил үргэлжилсэн нь тухайн нам хэвийн үйл ажиллагаа хэр алдагдсаныг төвөггүй дүгнэж болох. Улстөрийн намын үйл ажиллагаагаа хэвийн явуулж, оршин тогтнох хэлбэр нь гишүүдээсээ татвар, хандивын санхүүжилт байдаг.

Харин Ардчилсан нам шинэчилсэн бүртгэл хийснээр гишүүдийнхээ тоог ч, гишүүн нэг бүрээс 1200 төгрөгийн татвараа авч чадсанаараа ололттой тал нь.    П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАНАН ын гишүүн
Татвар дэнчин нэртэй их мөнгөний тоо нь жирийн гишүүдийнхээ сонгох ,сонгогдох эрхийг хааж олигархи бүлэглэлийг дархлаажуулж байгаа явдал мөн. МАНАН гээч энэ хоёр нам хоёулаа адилхан янханууд.
2017/03/25 202.179.31.78
  • Recent
  • Most Read
  • Most Comment