8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Олон баяр давхцсан, онцгой байдлынханд ачаалалтай сандаргасан өдөр

2017-03-22 18:30:00

Өнөөдөр олон баяр давхацсан сайхан, бас сандаргасан өдөр. Казах үндэстний уламжлалт Наурызын баяр, Монгол хүн сансарт ниссэний баяр, усны, өдөр шөнө тэнцсэн өдөр. Хаврын тэнгэр аашаа гаргаж цаг агаар тааламжгүй, цасан шуургатай өдрүүд үргэлжилсээр. Манай иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, Онцгой байдлаас ерөнхий газраас сэрэмжлүүлсэн мэдээнд анхаарлаа хандуулаасай. Онцгой шаардлагагүй тохиолдол хөдөө орон нутаг уруу зорчихыг байхыг хичээнгүйлэн хүсье.

"Амьдралын утга учир нь аз жаргалтай байх, бусдад хэрэгтэй байх"хэмээсэн Далай багшийн айлдвараар маргаашийн  Тань ажилд амжилт хүсье. Бүгдэд аз, амжилт хүсье. Ингээд “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.

АН ялагдал нь том боломж хэмээн шинэчлэгдэхээр зүтгэсээр...

Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ гарджээ. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөнө. Ардчилсан нам  шинэчлэгдэж байна гэж дүгнэж болохоор байна. Гэхдээ цаг хугацаа багагүй орох нь мэдээжийн асуудал. Өнгөрсөн сонгуульд ялагдсан АН-д том цохилт болж, цаашид шинэчлэгдэх ёстой хэмээн дийлэнх нь хүлээн зөвшөөрсөн.

Ялагдлын гол шалтгаан нь АН гишүүдийн бус дарга нарын, фракцуудын нам болсонтой холбоотой. Залуучуудынхаа оролцоог сонсохгүй явсантай холбоотой

Ялагдлын гол шалтгаан нь АН гишүүдийн бус дарга нарын, фракцуудын нам болсонтой холбоотой. Залуучуудынхаа оролцоог сонсохгүй явсантай холбоотой гэхчлэн ухаарсан нь нам удирдаж явсан хүмүүсийн амнаас олонтоо унасан. АН-ын  хувьд 2016 оны ялагдал нь маш том боломж хэмээн үзэж буй. Тэд одоо дотоод сонгуульд нэр дэвшигчдээ багцлан харж, “Залуучууд танай намд амьдрал байна” гэж шинээр элсэн орж байна хэмээн дүгнээд байна.  АН-ын үндсэн дүрэмд ямар өөрчлөлт орсон болоод Улсын дээд шүүхээс хуулийн зөрчилтэй гэж бүртгээгүйд гишүүд ихэд бухимдсан. Тэгвэл тус намынхан улстөрийн намын тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа аж.

Намуудын болон Сонгуулийн бусад хуулийн зүйл заалттай уялдаж байгааг тодруулчихбал болчихно хэмээн үзэж байна. Нам дотроо хүчтэй эсэргүүцэл байна. Тодруулбал, улсын дээд шүүх дээр бүдрэхэд АН-ын нэр бүхий гишүүд шаардлага тулгах жишээтэй.

УИХ-ын гишүүн явсан, өмнөх ҮЗХ-ны гишүүд нь тээг тавих, алдаа гарвал дөрөөлөх мэтээр шинэчлэлд чөдөр тушаа болж байгаа бололтой.

УИХ-ын гишүүн явсан, өмнөх ҮЗХ-ны гишүүд нь тээг тавих, алдаа гарвал дөрөөлөх мэтээр шинэчлэлд чөдөр тушаа болж байгаа бололтой. Энэ мэт хойш татагчид нь намын мөрдөгдөж байгаа дүрмээрээ жил бүрийн гуравдугаар сарын 1-ний дотод татвараа төлснөөр тухайн хүний саналын эрх нь үргэлжлэн батлагааждаг номтой аж. Одоогоор нэг ҮЗХ-ны гишүүд татвараа төлөөгүй учраас тэдний шаардлагыг биелүүлэх боломжгүй юм байна.
АН-ын намын гишүүд нь алхам тутамдаа мөнгө төлөх болсон нь томоохон бухимдал үүсгэсэн. Үүнийг дагаад шүүмжлэл ч өрнөж буй.

Тэгэвч санхүүгийн хувьд нээлттэй ил тод, гишүүд нь сэлгэдэг оролцдог боломжоор хангагдах, энэ  нь намын шинэчлэлийн концепци хэмээн зүтгүүлсээр буй.
Намын шинэчлэлийг ул суурьтай язгуураар нь хийх боломж олгосон. АН-ын  дарга анхан шатнаас сонгогдсоноос хойшхи  дараагийн нэг шинэчлэлийн үйл явц нь бүх шатны намын дарга болон Үндэсний бодлогын хороо, намын анхан дунд шатны намын дарга нар болон гишүүд анхан шатнаасаа сонгогдож байгаа нь маш том боломж гэцгээн өөдрөгөөр урагшилж байх шиг.
АН-ын дарга ч жирийн гишүүний хувиар, бусдын адил Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнд өрсөлдөнө.Зөвхөн УИХ-ын гишүүд л өрсөлдөөнгүйгээр ҮБХ-ны гишүүн болно гээд шинэ дүрэмд заачихсан. Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгохоос гадна орон нутагт ялагдал хүлээсэн 223 суманд Ардчилсан намын даргын сонгууль явагдана. Мөн 21 аймгаас 19-т нь, нийслэлийн 9 дүүргээс Сүхбаатар, Баянзүрх, Баянголоос бусад зургаад нь Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах юм. Шинэчлэл үргэлжилсээр...

Бичлэг: С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбоотой төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болголоо

Талийгаач С.Зоригийн хэрэг 18 жилийн турш  төрийн нууцад хамаарч нууцын зэрэглэлтэй шалгагдаж ирсэн. Тэгвэл өчигдөрөөс эхлэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбоотой төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болголоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс ил гаргах зөвшөөрөл олгожээ. Тодруубал, тэрээр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна. Ерөнхийлөгч ийм үүрэг өгсөн учраас зарим мэдээлллийг ил болгоод байна. Бид энэ талаарх мэдээлллийг МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 2017.03.21-ны өдрийн дугаарыг албан ёсны youtube хаягаас нь хүргэж байна.

Онцлох 30 ишлэл: Казах түмэн “Наурызын баяр”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ

Өнөөдөр казах түмний наурыз баяр тохиж байна. Казазын ард түмэн энэ баярыг хэзээнээс тэмдэглэж ирсэн, яагаад тэмдэглэдэг,  хэрхэн баярладаг тухай мэдээллийг онцлох 30 ишлэл булангаараа хүргэж байна.

  1. Наурызыг 1926 оноос хориглосон боловч хэдэн жилийн дараа буюу 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэж ирсэн түүхтэй.
  2. Наурыз баярын өдөр шөнө тэнцдэг гурав­дугаар сарын 22-нд буюу өнөөдөр болдог “Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.
  3. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ.
  4. Эмээгээ апа гэж дуудах ач зээ нар нь нар мандсаны дараахан "Апа Наурыз ирлээ" хэмээн холоос дуудан эмээгийндээ гүйлдэн орж баярлаж эхэлдэг байна.
  5. Уран эмэгтэйчүүд шинэ аравч, орны бүтээлэг хийн гэрээ гоёно.
  6. Залуу охид аав, ах нартаа зориулан шинэ тоорцогон малгай хийж, хээлж өгнө.
  7. Хөвгүүд модоор шанага, халбага, аяга, тэвш зэрэг хийж чадах, гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлийг урлаж хийнэ.
  8. Эрчүүд булаг шандны урсгалын эх ундаргыг сэргээн засаж цэвэрлэн, шинэ мод тарьдаг
  9. Казак ард түмний дунд байдаг домог яриагаар гуравдугаар сарын 21-ний өдөр Хызыр хэмээх аксакал уул талыг хэсүүчилж явдаг ажээ.
  10. Энэ баярын үеэр архи огт хэрэглэдэггүй
  11. Наурызын орой залуус савлуураар савлуурдаж, "Көкпар", "Бәйге", "Қыз қуу", "Жамбы ату" зэрэг үндэсний тоглоом наадгайгаар нааддаг.
  12. Монголчууд цагаан сараар бууз, банш иддэг бол казахууд шєл уудаг.
  13. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр тєрлийн хоол байх учиртай.
  14. Казахуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд хоолондоо ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно.
  15. Эмээ, гэрийн эзэгтэй нар өвлийн идэшнээс авч үлдсэн нарийн нандин, дээж хоол болох жамбас-сүүж, жілік-чөмөгний яс, қазы- казы –г зориуд үлдээн Наурыз баярын үеэр хэрэглэнэ.
  16. Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм.
  17. Хоёр эрэгтэй хvн єєд єєдєєсєє харж зогсоод гараа атгалцаж баруун, зvvн хоёр талаараа цээжээ нийлүүлж, хүндэтгэл үзүүлнэ.
  18. Тус баяраар аливаа муу бүхнийг ардаа орхин зөвхөн сайн сайхныг эрмэлзэх тул дайснаа хүртэл өөршөөн соёрхо! хэмээн ахмадууд сургамжилна.
  19. Булаг шанд, рашаан усны эхэнд цагаан даавуу уяна. Энэ нь уг булаг, ус эзэнтэй гэж үзэх бөгөөд, байгалиас хишиг хүртэсний хариуд хиргүй цагаан сэтгэлээр талархаж буйн илэрхийлэл юм.
  20. Зөн билэгт, азын тэнгэр Хызыр үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэн хэсдэг тул хүн бүр сайн сайхныг залбиран шившиж, тэр элчийг ирж магад гээд хэнбугай ч ирсэн “хаан шиг” дайлж явуулаарай хэмээн захидаг гэнэ.
  21. Зөн билэгт, азын тэнгэр Хызыр үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэрэн хэсдэг тул хүн бүр сайн сайхныг залбиран шившиж, тэр элчийг ирж магад гээд хэнбугай ч ирсэн “хаан шиг” дайлж явуулаарай хэмээн захидаг “Ганц мод гал болохгүй, ганц зул гэрэл гаргахгүй” хэмээн сэтгэж айл болгон хос лаа асаан хүлээдэг.
  22. Уг баяраар ах дүүс хоорондоо тэмцээнд зохиодог бөгөөд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд, тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож дуулна.
  23. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр тєрлийн хоол байх учиртай.
  24. Баяраар хэчнээн олон айлд шєл уувал тєчнєєн сайн байна гэж vздэг.
  25. Ахмад настан ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд “Амин” буюу “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.
  26. Энэ өдөр үндэсний хувцасаа өмссөн хүмүүс хоорондоо золгоцгооно.
  27. Эрэгтэй, эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч- хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл гэж үзэх нь бий.
  28. Наурыз хэмээх нарны баяраар нарыг харж баясан тухайн оны өнгийг сонжин мэднэ. Нарандаа сүүгээр цацал өргөнө. Баяр болохоос өмнө ойр орчин, гэр хотол, булаг шандаа хамтдаа цэвэрлэдэг нь байгалиа хүндэтгэн, дээдэлдэгийн том жишээ билээ.
  29. Энэ өдөр үндэсний хувцасаа өмссөн хүмүүс хоорондоо золгоцгооно.
  30. Эрэгтэй, эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч- хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл гэж үзэх нь бий.
  31. Наурыз хэмээх нарны баяраар нарыг харж баясан тухайн оны өнгийг сонжин мэднэ. Нарандаа сүүгээр цацал өргөнө. Баяр болохоос өмнө ойр орчин, гэр хотол, булаг шандаа хамтдаа цэвэрлэдэг нь байгалиа хүндэтгэн, дээдэлдэгийн том жишээ билээ.

Монгол циркчин охин АНУ-д амиа алдлаа

Монгол циркчин охин АНУ-д амиа алдсан хэрэг гарлаа. "Циркиус Монголиа”  компанийн циркчин тэрбээр   бусдын гарт амиа алдсан байж болзошгүй байна. Ч.Хатанбаатар гэх захиралтай “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон байна. Одоогоор хамтлагийн бусад гишүүд болон компанийнх нь захирал АНУ-д байгаа юм байна. Талийгаач Б.Энхтэмүүжин нь бусдын халдлагад өртөж нас барсан эсэхийг ихээхэн нууцалж байна. 

Анхаар: Завхан аймагт менингитийн халдвар бүртгэгджээ

Завхан аймагт энэ сарын 18-ны өдөр менингитийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн  Цагаанхайрхан сумын иргэн Ц-гийн таван настай охин гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсан тул  эмнэлэгт ханджээ. Улмаар сумын эмч менингит хэмээн үзэж аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт дуудлага өгчээ. Одоогоор  охины биеийн байдал тогтворжсон байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн мягмар гаригт Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. 

Ирэх сарын 4-нд хилийн боомтууд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын Ханш нээх өдөр тохиож буйтай холбоотойгоор ажиллахгүй юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

Сүрьеэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ

Сүрьеэ - сүрьеэгийн савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно.Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг байна. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих , дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг. Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй. Халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг. Мөн сүрьеэгийн нян аяга таваг, өмссөн хувцас зэргээр дамжин халдварлахгүй. Сүрьеэ өвчнийг уушгины ба уушгины бус сүрьеэ гэж ангилна. Уушгины сүрьеэ 70%-ийг эзлэх бөгөөд дотор нь түрхэц эерэг, түрхэц сөрөг гэж хуваадаг.

Танд 2 долоо

хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, хөлрөх, халуурах, шалтгаангүй турах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа аймаг, дүүргийнхээ сүрьеэгийн эмчид хандаж, цэрний шинжилгээ өгнө үү. Цэрний шинжилгээ нь уушгины сүрьеэг оношлох хамгийн найдвартай арга юм.

юм.

Монгол хүн сансарт мөрөө гаргасан түүх өдөр

Тэртээх 33 жилийн өмнө Монгол хүн анх удаа сансарт мөрөө гаргаж байсан түүх өдөр өнөөдөр тохиож байна.  Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.  

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрсон аж. Ингээд гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн түүхэн өдөр юм.

И.Болормаа: Гэр хорооллын төвшинд хаягдал усыг дахин ашиглах боломжтой

-Гүний усыг биш, гадаргын усыг түлхүү хэрэглэх хэрэгтэй-

Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. 1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан байна. Энэ өдрийг тэмдэглэх уриаг анх 1992 онд Бразилийн Рио-дэ Жанеро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлаас гаргаж байжээ. Дэлхийн усны өдрийн гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах мөн түүнчлэн усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах аж. Манай улс энэ жил дэлхийн усны өдрийг “Хаягдал Ус” уриатайгаар тэмдэглэж байна. Ингээд манай улсын цэвэр усны нөөц болон усны зохистой хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн мэргэжилтэн И.Болормаатай  ярилцлаа.

-Дэлхийн усны өдрийг “Хаягдал Ус” уриатайгаар тэмдэглэхээр болсон талаар ярилцлагаа эхлүүлье?

-Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тухайн сэдэвтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг сонгон авч уриа болгодог. Энэ жилийн хувьд “Хаягдал Ус” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь учиртай. Яагаад гэвэл хаягдал ус буюу бохир нь нь ахуйн хэрэглээнээс, үйлдвэрлэл, газар тариалан зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой зүйлээс болоод өөрийн цэвэр шинж чанараа алдаж бохирдсон ус юм. Хаягдал устай холбоотой асуудал манай улсын хувьд тулгамдаж байгаа нэг зүйл учраас ингэж нэрлэсэн.

Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт. Байгалийг хүн дийлэхгүй. Дараагийн нэг гол хүчин зүйл бол усны замбараагүй хэрэглээ.

-Хаягдал усыг дахин ашиглах нөхцөл боломж манай улсад бий юу?

-Хаягдал усны асуудал дээр хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт хаягдал усыг хэрхэн зөв зүйтэй зайлуулах вэ. Хоёрдугаарт хэрхэн үр ашигтай ашиглах вэ. Гуравдугаарт  аль болох хаягдал ус бага гаргах вэ гэсэн хэдэн үндсэн асуудал анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гараад байна. Эрүүл мэндийн чиглэлийнхээ хувьд аваад үзэхэд хүн хангалттай хүрэлцэх хэмжээний ус хэрэглэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл хангалттай ус хэрэглэх шаардлагатай. Гэхдээ үргүй зардал гаргахгүй. Гэтэл бидний өдөр тутмын буруу хэвшил, дадлаас болж их хэмжээний ус үргүй урсаж бохир ус болж байна. Тухайлбал гар нүүр, шүдээ угаахдаа крантаа хаадаггүй, их хэмжээний усаар угаадаг гэх мэт засаж болох хүчин зүйлээс шалтгаалдаг. Орон сууцанд хаягдал усыг эргээд дахин ашиглах технологи орж ирээгүй, ашиглах боломжгүй байгаа. Орон сууцны айлуудын хувьд саарал усыг ашиглах боломжгүй. Ашиглах техник технологи, хөрөнгө санхүү одоохондоо хараахандаа шийдэгдээгүй байна. Тэгэхдээ аль болох үргүй ус  гоожуулахгүй байх тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Харин гэр хорооллын төвшинд хаягдал усыг ашиглах боломжтой. Бидний сайн мэддэг саарал усанд гал тогоос гарч байгаа ногоо угаасан ус, аяга таваг угаасан ус зэрэг багтдаг. Ногоо угаасан саарал усыг ашиглах боломжтой. Тунгааж аваад ногооны талбайгаа услах, хашааныхаа цэцэрлэгжилтэд ашиглаж болно. Харин аяга угаасан саарал усыг хэр их хэмжээний аяга таваг угаагч бодис, шингэн ашигласан эсэхээс нь хамаарч юунд хэрэглэх вэ гэдгийг харж байгаад ахуйн хүрээнд дахин ашиглана. Ингэхдээ аяга угаагч шингэний зааврыг сайтар харж юунд ашиглаж хэрэглэж болохыг сайтар судалж үзнэ. Гэх мэт аргаар гэр хороололд саарал усыг дахин ашиглаж болно.

-Өнөөдөр манай улсын цэвэр усны нөөц, ашиглалтын байдал ямар байна вэ?

-Манай улс цэвэр усны нөөцийн хувьд хязгаарлагдмал усны нөөцтэй. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар маш олон гол, горхи ширгэж байна. Үүнээс болоод манай цэвэр усны нөөц нэлээд хомсдож нэг хүчин зүйл. Нийслэл хотын хувьд хангайн бүсэд хамааралтай учраас усны нөөцийн хувьд харьцангуй гайгүй. Гэхдээ бидний ундны усны эх, ундарга болсон Туул гол өдөр ирэх тусам урсац нь багасч байгаа. Тиймээс бид яваандаа гүний ус биш гадаргын усыг илүү ашиглах шаардлага гарч ирж байгаа юм. Яагаад гэвэл гол буюу гадаргын ус эргэж төлжиж байдаг. Гэтэл гүний ус сэргэлт багатай. Үүнээс харахад гүний гэхээс илүү гадаргын усыг ашиглах хэрэгтэй.

Нэг хүнд ноогдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15,57 литр,  орон сууцны өрхөд 90 литр байгаа нь орон сууцны хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад өндөр гарсан.

-Ундны ус багасаж хомсдоод байгаа шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс юу байна вэ?   

-Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлт. Байгалийг хүн дийлэхгүй. Дараагийн нэг гол хүчин зүйл бол усны замбараагүй хэрэглээ. Гэр хорооллын айл болгон хашаандаа худаг гаргаж байна. Уул уурхайн компаниуд олборлолтой холбоотойгоор усыг гамгүй хэрэглэж байна. Энэ тодорхой хэмжээгээр усны нөөцийг багасгаж байна. Тиймээс уул уурхайн салбараас гарсан саарал усыг ашиглах технологийг яаралтай оруулж ирэх шаардлагатай. Гүний усыг биш, гадаргын усыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлсээс болж усны нөөц багасаж, хомсдолд хүрээд байна.

-Усыг хэрхэн зөв зохистой, ариг гамтай хэрэглэх вэ?

-Энэ бол хоёр талтай ойлголт. Эрүүл мэндийн талаас нь авч үзвэл хүн усыг аль болох хүртээмжтэй хэрэглэж байх хэрэгтэй. Ингэхдээ үр зарцуулж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Нэг хүний хоногт авах усны хэмжээ 20 литр байна гэж заасан байдаг. Энэ 20 литр нь ундны бөгөөд ахуйн хэрэглээний ус. 2016 онд  Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хийгдсэн Улаанбаатар хотын өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоосон нь судалгааны дүнгээр нэг хүнд ногдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15,57 литр,  орон сууцны өрхөд 90 литр байгаа нь орон сууцны хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад өндөр гарсан. Гэсэн ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжийн хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн судалгаа гарсан.  Тиймээс хүн бүр өөрийн хэмжээнд усыг үргүй зарлагадахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment