Аргын тооллын 3 сарын 23, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, яруу эгшигт одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр цааз гарах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай , морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буву засуулахад тохиромжгүй.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017-03-23 08:34:00