8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг хүн осгож нас баржээ

2017-03-23 08:46:41

Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар ихээхэн хэмжээний цас орсны улмаас иргэд төөрч алга болсон, осгож нас барсан тохиолдол гарчээ.

Тодруулбал  Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор Портер загварын ачааны автомашинтай хоёр иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин цасанд суусан тул иргэн Х /62 настай, эрэгтэй / татах машин олохоор сум руу яваад сураггүй болсон тухай дуудлага 2017.03.21-ний өдрийн 14:15 цагт иржээ. Эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment