Энэ сарын 17-нд Сонгино хайрхан дүүрэгт орших Их нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхэд орхиж явсан хэрэг гарсан. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эзэн холбогдогчийг тогтоосон байна. Тодруулбал, "Дутуу төрсөн хүүхэд хүн болохгүй" гэх шалтгаанаар өвөө, эмээ хоёр нь төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газрын дунд хаясан байсныг цагдаагийн байгууллагынхан олжээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хаясан этгээдүүдэд хэрэг үүсгэж, сэтжигтэн яллагдагчаар татсан байна.