Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах ёстой. Гэвч одоо болтол УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй байна. Учир нь улс төрчдийн шинэ жил ойртсон учраас тэр бололтой. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдаагүй байгаа юм.
Намын бүлгүүд хуралдаагүй байна
2015-12-28 12:45:00