8o
Улаанбаатар хот
mobile menu

Унаач хүүхдийг эрхийг хамгаалж чадахгүй байгаа О.Алтансүх огцрох уу

2017-03-23 11:11:00

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Та сайн дураараа огцорч  монголын ирээдүй хүүхдүүдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах, тэднийгээ хамгаалж дуу хоолойгоо нийгэмд хүргэсэн хүчтэй удирдагчид байр сууриа өгөх нь зөв ч байж магад. Таныг буруутгах хангалттай олон шалтгаан байна. Үүний нэг нь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалж явахгүй байгаа чинь хангалттай шалтаг.  

11 настай хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргэгдэн улмаар хүүгийн биеийн байдал дордсоор амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Ховд аймгийн Дөргөн  суманд гуравдугаар сарын 12-нд болсон “Майдар эргэх ёслол”-ын үеэр зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж эмнэлэгт хүргэгдэн улмаар хүүгийн биеийн байдал дордсоор амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Энэ уралдаанаар 54 хүүхэд мориноос унаж зургаа нь гэмтэл авсан.

Жил бүр 300 унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог. Жилд дундаар хоёр унаач хүүхэд амь эрсэддэг, нийтдээ 25 унаач хүүхэд амь насаа алдсан байна.

Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага шалгадаггүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай. Аль ч улирлын морин уралдаанд хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих, өвчлөх түгээмэл гэдгийг нотолсон тоо баримт, судалгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тун хангалттай цацагдаж, бидний хөндөх байнгын эмзэг ноцтой сэдэв нь унаач хүүхдүүдийн тухай болчихоод байна.

Хүүхдийн байгууллагын дарга тэгэхэд ганц үг ганхийхгүй байгаа юм.

Унаач хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Олон унаач хүүхдийг жилийн ихэнх сард сургуульд явуулалгүйгээр хурдан морь унуулдаг.

Хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд ихэнхдээ 30 хүртэл хоног хичээлээс чөлөө авдаг, тасалдаг бөгөөд тэдний чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигддөг.

Унаач хүүхдүүдийн дийлэнх хичээлдээ тааруу үнэлгээ авдаг, хоцрогддог, хичээлээ нөхөж чаддаггүй, сургуулиас завсардаад байна.

Хүүхдийн байгууллагын дарга тэгэхэд ганц үг ганхийхгүй байгаа юм. Нэг ч удаа болов нийгэмд хандсан мэдэгдэл, уриалсан уриалга гэж алга. Хүүхдийн төлөө л та явах ёстой. Дээр дооргүй гүйж хүн хартай уулзсан уу. Эрх ноцтой зөрчигдөж эрүүл мэндээрээ хохироод байгаа хүүхдүүд, түүний гэр бүл, эцэг, эхтэй нь холбогдов уу Та.

Эсвэл эрхэм дарга залуу та бас л морины хорхойтон, уяач, сонирхол нэгтэн нь юм уу. Таныг юу ч хийхгүй болохоор янз бүрээр хардаж эхэллээ. Ажлаа хийгээч ээ, эсвэл шударгаар чадахгүй, хүчрэхгүйгээ хэлээд байраа тавьж өгвөл яасан юм бэ.

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох гүйдлээ олохгүй гэдэгчлэн Засгийн газар нь шүүхийн шийдвэрийг үл тоон “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулсан. Энэ уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан, холбооны Ерөнхийлөгч нь УИХ-ын дарга М.Энхболд. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд/ болохоор та жижигдээд гүйдлээ олохгүй явна уу.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182 дугаар конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шууд хүсэлтэд уралдааны морь унах нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд аюултай буюу осолтой гэдгийг дурьдсан. Монголын Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдүүдийг морь уралдаанчаар ажиллуулахгүй байх тал дээр анхааран дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байдаг. Үүнийг ч бүүр авч хэлэлцэхгүй юм даа.

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан, холбооны Ерөнхийлөгч нь УИХ-ын дарга М.Энхболд, Хүүхдийн байгууллагын дээд тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх Та бүгд яагаад унаач хүүхдийн эрх ашгийн төлөө дорвитой алхам хийдэггүй юм бэ.

Хэдийгээр олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн наадмын нэг чимэг нь морины уралдаан ч, өнөө цагт хэдэн цээж баян уяачдын өнгө мөнгөний тулаан болж, үүнийн балгийг бяцхан хүүхдүүд үүрч золиос болоод байгаад асуудал нь. Үнэхээр уламжлалт морин уралдаанаа цаашид хадгалж явахаар бол хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн сайн гарц гаргалгааг заавал олох хэрэгтэй байна шүү дээ. Заавал зөв гарц байж л таарна.   П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
2 huuhed nas barsan 1-nn odoo naidvargui geed seheend bn daa
2017/03/23 202.9.42.241
ДОРЖПҮРЭВ
Ховдын Дөргөн сумынханы бус хотод төвдөө,шүүхийн шимйдвэрийг биелүүлдгүй сайд дарга нарын буруу,хэлээд учирлаад ойлгодгүй ултай өөр аргаар тэмцэхнэд хүрвэл хор аюулыг хэн хариуцах вэ?
2017/03/23 103.229.122.82
zochin
ene neg yum MUIS-d heg daldaganasan yum bsan ter hebeeree shib dee gehdee naadah chin surguulia togsoogvi bhaa ulsiin shalgaltand l bdaggvi bsan daa
2017/03/23 66.181.170.226
Tegne
Tegne. Ugui bol Zasgiin gazar ogtsorno.
2017/03/23 202.70.46.221
  • Recent
  • Most Read
  • Most Comment