Оршуулгын газарт орхигдсон нярайг хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэр дэх оршуулгын газарт дөнгөж төрсөн нярайг орхисон хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид оршуулгын газарт орхигдсон нярайг хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Оршуулгын газарт хаяагдсан нярайг асрамжийн газарт хүлээлгэн өгчээ
2017-03-23 11:37:47