8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын ШӨХТГ, ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг алба харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2017-03-23 11:53:14

ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг албаны дарга Игорь Юрьевич Артемьевын урилгаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тэргүүтэй албаны хүмүүс 2017 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Москва хотод айлчилаа.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг албаны дарга Игорь Юрьевич Артемьев зөвлөлийн гишүүдийнхээ хамт ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тэргүүтэй төлөөлөгчдийг байгууллагадаа хүлээн авч 2 байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

И.Ю.Артемьев даргын зүгээс урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид 2 байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй олон ажлуудыг хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Б.Лхагва даргын зүгээс 2 орны олон жилийн найрсаг харилцаанд баяртай байдгаа илэрхийлээд цаашид харилцан туршлага солилцох, байнгын хамтын ажиллагаатай байж ойр дотно ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж боломжтой үедээ Монгол улсад айлчлахыг урьлаа.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан өдөр нь 1981 оны 3 дугаар сарын 22-нд Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар анх сансарт ниссэн өдөртэй давхцсан нь 2 байгууллагын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийг бэлгэдсэн үйл явдал боллоо.     

Мөн “Оюуны өмчийн эрх ба монополийн эсрэг зохицуулалт” сэдэвт Олон Улсын хэлэлцүүлэг уулзалтад “Өрсөлдөөний байгууллагаас оюуны өмчийг хамгаалах нь” сэдвээр илтгэл тавьж, оролцлоо.Энэхүү хэлэлцүүлэг уулзалтаар эм зүйн зах зээлд тулгарч байгаа өрсөлдөөний асуудлуудыг цаашид хэрхэн үр дүнтэй байдлаар зохицуулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэг уулзалтад Австри, Беларус, Бразил, Хятад, Энэтхэг, Итали, Япон, Монгол, Орос зэрэг орнуудын төлөөлөгчид оролцсноос гадна Эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааны дүнгээ танилцуулав.

Уулзалтад оролцогчид энэхүү хэлэлцүүлэг нь цаг үе олж чухал асуудлыг хөндөж чадсан бөгөөд цаашид эмийн зах зээл дэх Өрсөлдөөний асуудлыг оновчтой зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment