Энэ сарын 22-ны өдөр нийслэлийн ойролцоох малчин айлын өвөлжөө малтайгаа шатсан хэрэг гарсан байна. Баянзүрх дүүргийн 20-р хороонд байрлах, Арцатын тоотод суух, 72 настай, иргэн М-ийн өвөлжөөнд гал гарч, хоёр үнээ, гурван шүдлэн үхэр, нэг бяруу нийт таван бод мал шатжээ.
Одоогийн байдлаар онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид галыг бүрэн унтрааж аюулгүй болгож, галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.