Талийгаач С.Зоригийн хэрэг 18 жилийн турш төрийн нууцад хамаарч нууцын зэрэглэлтэй шалгагдаж анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон билээ. Улмаар С.Зори агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюуны хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал болсон ч хэрэг үйлдсэн этгээдүүдийг ялыг хэвээр нь үлдээсэн юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбоотой төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болгож эхэлсэн нь олны дунд өндрөө аваад байна. Тодруулбал, “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хэргийг шалгах явцад хэрэгтнүүд хэргээ хүлээсэн мэдүүлэг өгсөн бичлэг олон нийтэд хүрсэн юм. Мөн улсын яллагчаар тус хэрэгт оролцсон прокурор Б.Батжаргал нэгэн ярилцлагандаа “Гэмт хэрэгтнүүд С.Зориг агсны эхнэр Б.Булганыг таньдаг төдийгүй гэрт нь хоол хийлгүүлж идэн, хамт тамхилсан” гэжээ. Харин сэжигтэн Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ “Хэрэг гарсан өдөр бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Хоол хийсэн байхад нь бид хоолноос идсэн. Миний санаж байгаагаар мах чанасан байсан. Тэгээд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа бид гурав Б.Булгантай тамхилсан. Тамхины үнсээ будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлжээ. Мөн Ц.Амгаланбаатар мессеж бичихээс хоёр жилийн өмнө Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Отгонбаяр зэрэг хүмүүс энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байсан” хэмээн ярьжээ. Улмаар хэргийн газраас тухайн үед хэрэглэсэн тамхины үнс хийсэн будаатай аяга олджээ.