8o
Улаанбаатар хот
mobile menu

Засварчид хүний эрүүл мэндэд хортой хлорын шохой хэрэглэдэг байжээ

2017-03-24 08:51:00

Нийтийн эзэмшлийн зам талбай гэдэг нь нэг нь нөгөөд хор уршиг хүргэхийн нэр биш

Нийслэлчүүд бид жилийн дөрвөн улиралд хөндөх сэдэвтэй, хөөдөлцөх асуудалтай амьдарсаар иржээ. Тодруулбал өвлийн улиралд утаагаа “уушиглаж”, урин дулаан ирэхээр хогондоо “дарагдаж”, зун нь усанд автах аюултай нүүр тулдаг. Тэгвэл уржигдар буюу энэ сарын 22-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр 32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын зам дагуух даланг сэтэлж, автомашины засвар ажиллуулж, засварын газраас гарсан тосолтой бохир усыг далан давуулж голын жалга руу асгаж байсан зураг цахим ертөнцөд тархсан юм. Түүгээр ч зогсохгүй тэнд хур хогийн цэг үүсч хөрс нь бохирдож голын жалга дагаж тосолтой ус урсаж байгаа нь байгаль экологи болон хүн амын эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлнө гэсэн шүүмжлэлд автсан юм. Үүний дагуу манай сурвалжлах баг 32-ын тойргийг зорьсон юм.

Тэд хүний эрүүл мэндэд хортой хлорын шохой  хэрэглэдэг байжээ

Биднийг очиход нийслэлийн 5-6 хүн даланг ухаж машины тос солиход зориулж байрлуулсан төмрийг зөөж байсан юм. Учир нь тэнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хяналтын хэлтэс болон дүүрэг, хорооны Засаг дарга, Газрын алба, Геодези, Усны барилга байгууламж, ОНӨУҮГ-т үүрэг өгч хэрэгжилтийг хангуулан ажиллахаар ирээд явсан байсан юм. Тэд Улаанбаатар хотыг хаврын шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах замаар эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, үерийн хамгаалалтын далан суваг болон хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан автозасвар угаалгын газар, хоёрдагч түүхий эд хүлээн авах цэг, Тос тосолгооны материал худалдаалах цэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, орчны хог хаягдлыг цэвэрлэх мэдэгдэл өгсөн байсан юм.

32 -ын тойргоос хойшоо 500 мерт яваад байрлах зам дагуух ус зайлуулах даланг эвдлээд машины тос сольж байгаа энэ дүр зураг ганцхан энэ хавар гарч байгаа биш гэдгийг эндэхийн оршин суугчид онцолж байсан юм.

 Үүний дагуу автозасварын хэсгийн хур хогийг цэвэрлэж, далан шуу;ууг "мөлчийтөл" нь  цэвэрлэж байлаа. Тус даланг дагасан хэсэг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг.  Ингээд бид энд үйлчилгээ үйлчилгээ явуулж буй иргэдийн сэтгэгдлийн сонссон юм. 

Ц.Баярсайхан: Ойр орчмынхоо талбай цэвэрлэхгүй бохир байгаа нь үнэн. Гэхдээ тосолтой ус асгаагүй

Үйлчилгээ эрхлэгч Ц.Баярсайханаас дараах асуултад хариулт авлаа. 

-Та энд ямар үйлчилгээ явуулдаг вэ?

-Төмөр авдаг. Төмрийн түүхий эдийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг.

-Хэдэн ажил автозасварын газар ажиллуулж байна вэ?

-Хориод жил болж байна.

-Энд нийт хэчнээн автозасварын газар ажиллаж байна вэ?

-Миний мэдэхийн далангийн энэ хэсгийг дагаж дөрвөн автозасварын газар ажиллаж байна. Нэг засварын газарт 2-4 хүн ажилладаг.

-Та нар тог цахилгаан, хогны мөнгө өгдөг гэсэн. Сар хэдэн төгрөг төлдөг вэ?

-Би сард хогны мөнгө гэж 10 мянган төгрөг өгдөг. Автозасварын газруудад янз янз байдаг байх.

-Тосолтой бохир усаа яагаад гол уруу асгаад байгаа юм бэ?

-Бид ойр орчмынхоо талбайг цэвэрлэхгүй бохир байгаа нь үнэн. Гэхдээ тосолтой ус асгаагүй.

-Тэгвэл яагаад далангийн шуудуу тосолны толбо болчихсон юм бэ?

-Би мэдэхгүй. 

Энд барилгын материал, машин засвар, түүхий эд авах цэг, тэхийн зогсоол, түлээ нүүрс зарах цэг олноор замбараагүй байдал байрласан нь өөрөө асуудал дагуулж байна. Учир нь тэдний зогсож байгаа энэ газар нийтийн эзэмшлийн зам талбай. Монголчууд бид эрхээ эдлэх дуртай ч үүргээ ухамсарладаггүйн харамсалтай.

32 -ын тойргоос хойшоо 500 мерт яваад байрлах зам дагуух ус зайлуулах даланг эвдлээд машины тос сольж байгаа энэ дүр зураг ганцхан энэ хавар гарч байгаа биш гэдгийг эндэхийн оршин суугчид онцолж байсан юм. Нэг үгээр хэлбэл гэнэт өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал биш. Сүүлийн арав гаруй жил ойр орчимд нь автомашины зогсоол, засварын газар байрлаж ямар ч хараа хяналтгүйгээр ажиллаж эхэлсэн байна. Мөн энэ нь нийтийн эзэмшлийн зам талбай гэж тайлбарлах нэгэн ч байв. Харин машины тос сольж байгаа, далан сэтэлсэн хүмүүс ямар нэг тайлбар өгөхөөс татгалзаж байлаа. Тэд "Өнөөдөр нийгэм эдийн засаг ямар байгаа билээ. Ажилгүй бид мэтээс гадна ажилтай хүмүүс нь амьдрахад хүнд болчихсон байхад. Би өөр хаана юу хийх юм бэ. Амьдралаа авч явахын тулд автозасварын газар ажиллуулсан. Бид өөрсдөдөө ажлын байр гаргаж байгаа нь буруу юу" гэв.

Д.Хишигбаатар: Зөрчил дахин давтагдвал хуулийн дагуу торгоно

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатараас тодруулахад "Одоогийн байдлаар ойр орчмынхон хогийг цэвэрлэх үүрэг өгсөн. Мөн хэд хэдэн автозасварын газрыг нүүлгэн шилжүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээд аваад байна. Дахин үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэж торгоно. Эхлээд улсын байцаагч хугацаатай албан шаардлага өгнө. Албан шаардлагыг дагуу эдгээр хүмүүс зөрчлийг арилгах үүрэгтэй. Үүний дараа зөрчил дахин давтагдсан тохиолдолд хуулийн шийднэ. Тосолтой ус байгаль экологи гэхээсээ илүү хамгийн түрүүнд хүний эрүүл мэнд чухал. Тос, тосолгооны энэ бүтээгдэхүүн химийн ямар бодис орсон, найрлагатай билээ энэ орчмын айл өрх, хүүхэд хүмүүсийн эрүүл мэнддэд сөрөг нөлөөтэй. Цаашлаад байгаль экологид ямар хор уршиг дагуулахыг бид мэдэхгүй" гэсэн юм.  

Энэ үерийн усны далан сувгийн хамгаалалтын бүсэд автозасвар үйлчилгээ, хийн гагнуурын хэд хэдэн контейнерттэй үйл ажиллагаа явуулж буй 11 иргэн байдаг аж. Тэд хүний эрүүл мэндэд хортой хлорын шохой хэрэглэдэг байжээ.  Энд барилгын материал, машин засвар, түүхий эд авах цэг, тэхийн зогсоол, түлээ нүүрс зарах цэг олноор замбараагүй байдал байрласан нь өөрөө асуудал дагуулж байна. Учир нь тэдний зогсож байгаа энэ газар нийтийн эзэмшлийн зам талбай. Монголчууд бид эрхээ эдлэх дуртай ч үүргээ ухамсарладаггүйн харамсалтай. Тиймээс эрхээ эдэлж хог хаягдлаа хаа дуртай газраа хаяж байгаа нь эрүүл аюулгүй орчинд амьдрах нөгөө хүний эрхэд халдаж байгаагаа тэр бүр мэддэггүй. Тодруулбал, Нийтийн эзэмшлийн талбай гэдэг нь нэг нь нөгөөд хор хүргэхийн нэр биш. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гочоо
Өгөөмөр захын хойд хаалганаас үргэлжлэх гудамж, ахмадын хороолол, нийтийн эзэмшлийн гудамжинд өдөрт хэдэн зуун машин засвар хийчихээд дуртай газараа тос масло асгаж хог новшоо хээв нэг хаяад явж байна
2017/03/25 202.9.40.248