8o
Улаанбаатар хот
mobile menu

Орц хольц ихтэй дотоод сонгууль

2017-03-24 10:19:00

Орц хольц сайтай дотоод сонгууль

Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд улс даяар явагдана. Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 хүн бүртгүүлсэн. Үүнээс 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд, 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөнө. Өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүний байр байдлыг харахад барилгачин, барималчин гэдэгчлэн орц хольц нь нэлээд сайтай байгаа бололтой.

Тэгвэл бөхчүүд сонгуульд нэр дэвших сонин содон “мода” байхаа больж энгийн үзэгдэл болж дээ.

Тухайлбал, АН, МАН аль ч сонгуулийн “жордоо” ганц нэг бөхчүүдийг оруулж чимдэг нь содон, амны зугаа яриатай байлаа. Ард түмэн сонгуульд дэвшсэн бөхчүүдийг тээршааж нэг их таатай хүлээж авдаггүй байсан цаг саяхан. Тэгвэл бөхчүүд сонгуульд нэр дэвших сонин содон “мода” байхаа больж энгийн үзэгдэл болж дээ. Бүүр энгийн үзэгдэл мэт болсон нь АН-ын дотоод сонгуулийн нэр дэвшигчдийн жагсаалтаас харж болох нь.

Хамгийн сонирхолтой нь баяр наадмын дэвжээнд ам авч, оноолт таарч зодоглодог байсан бол сонгуулийн “дэвжээн” хүртэл өөр хоорондоо таарч “ноцолдох нь”. Тодруулбал, кёкюшүзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргал хоёр Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргын суудлын төлөө “барилдана”

Аймаг цэргийн цолтой бөхчүүд ч улстөрд хүчин түрэн орж ирж байгаа юм байна.

Үндэсний бодлогын гишүүнд улстөрийн зангарагаар гавьяат тамирчин, “Женко” Д. Баттулга “магнайлж”, олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Асашёорюү Д.Дагвадорж, улсын харцага М.Батжаргал, улсын начин Ц.Гэрэлт-Од нар Төв, Өвөрхангай, Булган гэхчлэн нутаг усаа түшин “зодоглох”-оор зэхжээ. Аймаг цэргийн цолтой бөхчүүд ч улстөрд хүчин түрэн орж ирж байгаа юм байна. Аймаг, дүүргийн Ардчилсан намын сунгаанд аймгийн арслан Р.Сэддорж, Б.Ариун-Эрдэнэ, Р.Дамдин нар өрсөлдөнө.

Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт  шүүх цагдаагийн асуудал хамаагүй, харин цаашдын улстөрийн карьер чухал буйг эндээс харж болох.

Ардчилсан намын дотоод сонгуулийн гоёхон чимэгүүд бол эмэгтэйчүүд. Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга асан, өнгөрсөн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан И.Нарантуяа, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, ИЗНН-ээс АН-д элссэн Р.Булгамаа, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын охин Б.Намуун,  Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн охин Энхбайгаль нар эмэгтэйчүүдийг төлөөлөхөөр нэр дэвшсэн байна. 

Гэхдээ Ардчилсан намын лидер гэх зарим эмэгтэй улстөрчид гишүүнчлэлийн татвар, өндөр дэнчин зэргийг хүлээн зөвшөөрөөгүйгээс нэр дэвшсэнгүй, ажиглагчийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах болсон.  

Хууччуулаас гэвэл Архангай аймагт УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Д.Ганхуяг нар өрсөлдөнө. Мөн Ц.Гарамгайбаатар ҮБХ-д өрсөлдөнө. Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт  шүүх цагдаагийн асуудал хамаагүй, харин цаашдын улстөрийн карьер чухал буйг эндээс харж болох. “Буян” Жаргалсайханы дүү Д.Батсайхан, Нийслэлийн АН-ын нарийн П.Нүрзэд, Баянхонгорт УИХ-д нэр дэвшиж бүдэрсэн Д.Ганбат, ГХ-ийн сайд асан Л.Пүрэвсүрэн, ЭМ-ийн асан Ж.Амарсанаа, Я.Батсуурь, Зам тээврийн дэд сайд асан А.Гансүх, АН-ын лидер Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, М.Сономпил, С.Баярцогт, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин гэхчлэн урт жагсаалт хөвөрнө.  П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagabanid
Yana daa mongol uls aa bukh ulsaar neriig ni solikh uu khentii aimag yaj tenegtelee manai saichuul gesen chini Temuujin ba Chingis geed sambartaa zurag baasan baisan
2017/03/24 202.179.23.207