Ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа учраас зарим аймгуудын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Увс зэрэг аймгууд руу чиглэсэн автомашины болон хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн, зарим замуудыг нээжээ.
Мөн цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул хот хоорондын болон орон нутгийн замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна.