ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан байна. Үүнээс болж нэг талын эцэг, эх нь хүүхдээ солигдсоныг мэдэлгүй оршуулжээ.
Чингэлтэй дүүргийн харъяат 39 настай Б гэх эмэгтэй энэ сарын 21-ний үүрээр амаржсан байна. Тэрээр төрөх хугацаанаас өмнө хүүхдээ төрүүлжээ. Хүүхэд нь хэдий дутуу сартай ч амьсгаатай төрсөн аж. Гэвч удалгүй өөд болсон байна. Талийгаач нярайн ар гэрийнхэн шарилыг нь авч оршуулахаар уржигдар өглөө ЭХЭМҮТ-т очсон байна. Харин тэдний өмнөөс сувилагч хүүхэд солигдсон мэдээг дуулгажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийн талаар тус төвийнхөн одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.