УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нь “Нэгдүгээрт, архи уух, тамхи татах, секс хийх энэ бол хүний амьдралд байх ёстой бүх юм. Тийм учраас үүнийг санаачилсан юм” хэмээн халамцуухан намжирдсан дүрс бичлэг цахим ертөнцөд од болж түүнийг өмөөрсөн, зэмлэсэн, халагласан, эгдүүцсэн, шоолсон, баалсан элэглэсэн олон ёстой нэг булуугаа халтал хөөрөлдөж шуугисан. Естой л мордохын хазгай болсон дог. Энэ бичлэгийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга хийж тараасан хэрэгт унасан. Адилхан эмэгтэй гишүүн байж нэгнийгээ шоглолоо, арай дэндүү хэмээн цоллуулан, Г.Уянга утаснаасаа алдсан энэ тэрчлэн нэг хэсэгтээ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болж орхисон.
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн дуулиант бичлэгийг Хотын мэр Су.Батболд тараасан нь илчлэгдсэн гэнэ үү.
Үүнийг Г.Уянга бас нотлов бололтой. Эрхэм эмэгтэй маань “Энэ бичлэгийг зориуд улс төрийн зорилгоор ашиглах гэж тараасан эзэн нь одоогийн Улаанбаатар хотын дарга Су.Батболд. АН болон МАН хамтарсан засаг барьж байхад Су.Батболд гишүүн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга байхдаа энэ бичлэгийг их олон хүнд үзүүлсэн юм билээ. Үнэндээ тэр хүнийг гэж би төсөөлөөгүй. Уг нь бид дажгүй харилцаатай хүмүүс” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан талаарх шууд бичлэгийн үеэр ийн ярьжээ.