8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын ажлын хэсэг хотын захиргаанд ажиллалаа

2017-03-24 15:17:11

Монгол Улсын Их хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа юм. Өнөөдөр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуягаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажиллалаа.

Энэхүү ажлын гол зорилго нь нийслэлгийн төрийн албан хаагчдад уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхэд уг ажлын зорилго оршиж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэг
УБ смарт ХХК ны хувьцаа эзэмшигч ТОБ грүпп ХХК ыг шалгах болоогүй юу авилгач мэхлэгч аав хүү хоёрын компан шүү.
2017/03/25 150.129.141.83
ИРГЭН
бУЛГАН НӨХӨРӨӨ АЛХААР БАГ БҮРДҮҮЛЖ ХООЛ, ЦАЙ, ТАМХИАР ДАЙЛЖ СУУСАН ГЭНЭ .ЮУ БОЛООД БАЙНА????? ОЙЛГОСОНГҮЙ????БАЙЖ БОЛОХУУ???
2017/03/24 202.179.25.79