Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн картаар зорчуулахаар болж байна.Автобусанд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс бэлэн мөнгөөр зорчихгүй нь.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний 929 автобус ажилладаг бөгөөд өдөртөө 600 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээг илүү боловсронгуй болгож, нийтийн тээврийн орлогыг бүрэн биелүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 1-нээс картад бүрэн шилжихээр болжээ.
Өнөөдрийн байдлаар иргэдийн 63 хувь нь бэлэн мөнгөөр, 37 хувь нь картаар зорчдог. Иргэд дутуу, уранхай, тасархай бэлэн мөнгө хайрцганд хийснээс болж нийтийн тээврийн орлого буурчээ. Иргэдийн 70 хувь нь цахим гартаар үйлчлүүлж байгаа ч 50 хувь нь хөнгөлөлттэй зорчигч ажээ.