8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдад худалдахыг хориглосон чихэр, жигнэмэг, чипс худалдаалж байжээ

2017-03-24 16:53:54

Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтад Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  төрийн өмчийн  127,  төрийн өмчийн бус 70 ерөнхий боловсролын сургууль хамрагдсан байна.

Хан-Уул дүүргийн  “Оном”, 26 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 50, тавдугаар, Баянгол дүүргийн 19 сургууль, Баянзүрх дүүргийн 202, 120, 137 сургуулиудийн “Үдийн цай” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд “Их” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байна. Тухайлбал,  ХУД-ийн 60, 114, 34, 41, 18,  БГД-ийн 19, СБД-1, СХД-ийн 9, 67, ЧД-ийн 5, 50, БЗД-ийн21,53, 85, 79, 111,132,102, 120, 137, Амгалан Цогцолбор, УБ дунд, Төгс дэлгэрэх, Криллица

Цайны газруудын 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн буфетээр худалдаалж байжээ. Тухайлбал, ЧД-ийн 5, 23, 24, 37, 39, 49, 50, 57, 72, 117, СХД-ийн 12, 62, 65, 106, Тольт, БЗД-ийн 84, УБ лицей, И.ЭС.ЭМ,БГД-ийн 20, Оюуны төв, Радуга, 43, ХУД-ийн 18, нэгдүгээр сургуульд дээрх зөрчил илэрсэн байна.

Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 35 буюу 17.7 хувь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байранд ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй байна.

Сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад нь журманд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, мөн23 дугаар сургууль нь журманд заасан газраас өөр эмнэлгийн байгууллагаар дардас даруулсан зөрчилтэй.  

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу зөрчилтэй ажиллаж байсан 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч,  нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.170.000 төгрөгний шийтгэвэр ногдуулж  ажилласан байна. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, цаашдаа бэлэн бүтээгдэхүүнээр /нарийн боов,  сүү, тарагаар/ үйлчлэхээр болсон байна.

Мөн дээрхи сургуулиудын удирдлага, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MGL
sain bna uu tanai saitiig togtmol unshidag shuu ter huuhded hudaldahgui chiher jumsnii talaar medeelel oruulj ogooch please
2017/03/25 202.9.43.77
  • Recent
  • Most Read
  • Most Comment