8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөрөнгийн биржээр 32 хувьцаат компанийн 77.806 ширхэг хувьцаа арилжигджээ

2017-03-24 17:45:46

Монголын хөрөнгийн биржийн баасан гаригийн арилжаа явагдлаа. Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 32 хувьцаат компанийн 77.806 ширхэг хувьцаа арилжигд санаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин долоон хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ. Тодруулбал, “Их барилга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.94 хувиар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.22 хувиар уналаа.

Түүнээс гадна энэ өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3062 ширхэг Засгийн газрын үнэт цаас 292.829.190 төгрөгөөр арилжигдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл