8o
Улаанбаатар хот
mobile menu

Ням гаригт гэр бүлийн өдөр тохионо

2017-03-24 18:11:39

Энэ сарын сүүлийн долоо хоногийн ням гариг буюу энэ сарын 26-нд тохиох гэр бүлийн өдрийг “Уулзах газар танайд” уриан доор тэмдэглэж байна. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгон, гэр бүлд зориулсан найман удаагийн цуврал сургалт, лекц, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, шүлгийн болон захиа бичлэгийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Энэхүү гэр бүлийн өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, номын сан очих, амралт сувилалд явах, гэр бүлээрээ хурал хийх, спортоор хичээллэх, музейгээр зочлох, гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулаарай.

Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл