8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ-аас сэрэмжлүүлэг хүргүүлж байна

2017-03-25 09:47:00

Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын үеэр БНХАУ-аас хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн Сүмийн зурагтай 25 кг-ын савалгаатай  цагаан будаа илэрсэн байна. Түүнчлэн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Тиймээс  иргэд цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас /хаанаас хэн, хэзээ импортолж,  хаана савласан, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа бичигдсэн, холбогдох хаяг, утасны дугаар бичигдсэн/ хаяг шошгын мэдээлэл гүйцэд бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүй  бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэнэ үү хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Uhh
Canada l tm but as neg shdee
2017/03/26 150.129.142.39
Tuvshinbayar
MXEG ingej hyanalt shalgalt hiij ilruulj bgaa ni sain bna. Ovoo ajlaa hiigeed l bgaa yum bn
2017/03/26 202.9.41.106
irgen
hil deer MHEG ajlaa hiidgui bolhoor l
2017/03/25 43.242.243.105
Зочин
заруулахаа болиоч ээ,хураагаад торгоод арга хэмжээ авдаггүй юм уу,МХЕГ гэж. дампуурсан газар байнаа
2017/03/25 66.181.183.127