8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа зорчих боломжтой болно

2017-03-25 10:00:00

Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбусанд байрлах бэлэн мөнгө хийх хайрцгийг авч, цахим хэлбэрээр үйлчилгээний төлбөрөө авдаг болж буйгаа мэдэгдлээ.Ингэснээр нийтийн тээврийн бодит орлого хотын нийтийн тээврийн газар төвлөрах аж. Одоогийн үйлчилж байгаа системийн дагуу үйлчлүүлж буй зорчигчид бэлэн мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, жолоочид бэлэн мөнгө өгөх зэрэг асуудал гарч байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн өдрийн орлого 23 хувийн алдагдалтай байна гэсэн тооцоо судалгаа гарчээ.  

Тиймээс картын хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулах гэнэ. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 900 гаруй шалгагч ажиллаж төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх аж.

Иргэдэд үйлчилгээг ойртуулж, картжуулах ажлын хүрээнд карт цэнэглэх, худалдаалах цэгүүдийн тоог нэмж тэдэнд тодорхой урамшуулал олгож байгаа юм байна. Мөн Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой бөгөөд тус картаар иргэд өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа зорчих боломжтой аж. Картын үнэ том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах аж. Мөн нийслэлийн захын цэгүүдэд 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр тараахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хүүхдийн карт хаанаас яаж авах вэ олдохгүй юм хараад бхад том том хүүхэн залуучууд дандаа хүүхдийн картаар мөн залуухан хүмүүс хөнгөлөлтийн картаар зорчих юм
2017/03/26 103.26.194.131
Зочин
Зөв зөв.... дэмжиж байна. Анхнаасаа л карттай хүмүүс л автобусаар үйлчлүүлээд байсан цагт хүн бүхэн авна шүү дээ.
2017/03/25 139.5.216.38
naraa
Eniig haana heend handah iostoi be amglan botanikiin etsiin buudald yabj uzereii ugluu8aas nashui oroi9.30ged zogshidog
2017/03/25 202.21.116.34
naraa
Ter tusmaa zahiin horoolruu yabdag buznuud buur nobshiin jolooshtoi.bi hubda10minga hiisensh ashiglj shadahguil bna
2017/03/25 202.21.116.34
nara
Ugluu oroidoo 1000unagaar 2-3damjidag.buznuud ugluu yabahgui oroi ert zohschdog.tom tom hudalsanii tobd ajildag 100 100humuus yahii.yadaaj buznuuda 7:00-23:00hurtel yabuulaad ugvuul bolooh bha.
2017/03/25 202.21.116.34
Ha ha
dandaa erguutchihsen ym hiih ymaaa mangar maluud
2017/03/25 202.9.42.18
zochin
jolooch nar yamarch hyanalt tavihgui hunee dutuu halit suulgaad l davhih yum bn shuu dee zaluuhan ulsuud l hungululttei zorchigch geed yavah yum zarim ni er mungu tuluhgui yum iim
2017/03/25 150.129.143.252
zochin
MUU OUYTNUUD BOL TOM KHUNII 25000 g YAJ TELEKH BE DEE. NEGEE KHULGAICHID NI SUILCHIKHNA MUU OUYTAN KHOKHIRNOO
2017/03/25 66.181.187.113
Ха
Анхнаасаа алдагдалтай угуйг нь тооцож чадаагуй юм бол юу гэж гоншгиноод байгаа хулгайч вэ, энэ нехер.
2017/03/25 202.179.23.99
chuka
Kartiin system zuv, gehdee anhaarah negen zuil bainaa. Autobusiin kart unshigch mongo zalgiad baina. 500 togrogtei kartiig uldegdel hureltsehgui gene. hed heden udaa turshij uzsen 500-g 1000-r
2017/03/25 202.9.41.196
ganaa
ug ni neg udaadaa karta unegi taraaval zugeer.hulgaid aldval kartaa haalgadag bolbol zugeer yum.hulgaich ihtei gazar avtobusnii kart ih munguur tsenegleh hetsuu l dee
2017/03/25 59.153.115.23
.
Tenegt xogjiltoi ornuudch engexgvi mal ymaa
2017/03/25 202.70.46.209
  • Recent
  • Most Read
  • Most Comment