Өнгөрсөн оноос эхлэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд карт уншуулж зорчдог болсон. Харин картгүй хүмүүс нь зориулалтын мөнгөний хайрцганд мөнгөө хийж үйлчлүүлдэг байсан. Тэгвэл энэ үйлчилгээ татан буугдаж бэлэн мөнгөтэй хүн автобусанд суух эрхгүй болжээ. Учир нь нийтийн тээврийн автобусан дахь бэлэн мөнгөний хайрцагийг хурааж, ирэх дөрөвдүгээр дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн картаар зорчуулахаар болжээ.
Бэлэн мөнгөтэй хүн автобусанд суух эрхгүй болно
2017-03-25 09:42:00