8o
Улаанбаатар хот
mobile menu

Та татвараа төлсөн үү

2017-03-25 13:20:00

Хуульд зааснаар 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр сард, 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сард багтаан албан татвараа төлөх ёстой. 1, 2 дугаар сард татвараа төлвөл зохих нийт 170 мянга 260 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаагаас 77 мянга 533 буюу 41,6 хувь нь татвараа төлжээ. Харин гуравдугаар сард 3,8-р төгссөн автомашины дугаартай жолооч нар татвараа төлөх ёстой.

Замын цагдаагийн албанаас хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болсон талаар энэ үеэр мэдээлсэн юм. Энэ талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд “Гуравдугаар сараас татвараа төлөлгүй гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийж эхэллээ. Замын цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг зогсоож шалгаад татвараа төлсөн бол хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгууль ноогдуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авна. Гэрчилгээг харьяа дүүргийн татварын хэлтэст хүлээлгэн өгч, татвараа төлсөн тохиолдолд буцаан олгоно” гэв.

Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл