8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийнэ

2017-03-25 15:40:00

Зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хамтран, Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Өрхийн амьжиргааны түвшинг оновчтой тогтоосноор төрөөс үзүүлэх аливаа үйлчилгээ, нийгмийн хамгаалал, Засгийн газрын болон олон улсын тусламж дэмжлэг гээд бүхий л хөтөлбөрт тухайн өрх, хүн амыг жигд хүртээмжтэй хамруулах нөхцөл бүрдэх учиртай. 

Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 29-­нөөс амьжиргааны түвшинг тогтоох судалгааг айл өрхүүдээр явж хийх гаргахаар болжээ.

Амьжиргааны түвшинг тогтоох энэхүү судалгаанд ард иргэдийг үнэн зөв мэдээлэл өгөхийг албаныхан хүсэж байгаа юм.   Буруу судалгааг өгснөөр судалгаа үнэн бодитой гарахад хүндрэлтэй болдог. Тухайлбал, өмнө хийсэн судалгаанд зарим иргэн 2­3 байртай хэрнээ бусдын байранд түрээс төлж амьдардаг, ажилгүй гэх зэрэг  буруу мэдээлэл өгч байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Tag zov gardaggui nym biker 2006 oboists tureeseer yacht bhad tetgeverte yum geed oruuldaggui
2017/03/27 66.181.186.136
цээгий
Тийш дээ өөрийн гэсэн орон байргүй түрээсийн хашаанд байж байхад дундаж амьдралтай энэ тэр гэж худлаа судалгаагаар хүмүүсийн төвшинг тогтоож болохгүй л дээ.
2017/03/25 112.72.11.103