8o
Улаанбаатар хот
mobile menu

Хахууль авсан албан тушаалтны хэрэг шүүхэд шилжжээ

2017-03-26 13:20:00

Өмчийн харилцааны газартай холбоотой, тэрдундаа зарим албан тушаалтан нь хууль зөрчсөн талаарх мэдээлэл сүүлийн үед нэг бус удаа гарч буй. Тэгвэл  Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилладаг Б гэгч нь албан тушаалын байдлаа ашиглан “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ байгуулан, иргэн Т нь газраа чөлөөлөөгүй байхад чөлөөлсөн мэтээр акт үйлдэж, нөхөн олговрын мөнгөнөөс 30 сая төгрөгийг хээл хахуульд авсан гэх хэрэг шүүхэд шилжжээ. Тодруулбал, уг хэрэгт  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулсныг Нийслэлийн прокурорын газраас хянаад,  энэ сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл