Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусах юм байна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас тогтсон цагтаа бүртгүүлэх ёстой аж.
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар, нэмэлт боломжуудыг бий болгох, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчийг мэдээллээр хангах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Шалгуулагч онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 133-233 дугаарт өөрийн хүсэлтээ явуулж дараах үйлчилгээг авч болох юм байна.