8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилийн богдод гарсан түймрийг унтраажээ

2017-03-26 14:45:00

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Сумт” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дашбалбар сумын 20 иргэн, Баяндун сумын 11 иргэн ажиллаж бүрэн унтраажээ.

Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн  нутаг “Шилийн богд” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг  Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангийн 33 албан хаагч, орон нутгийн 34 иргэн ажиллаж өнөө өглөөний 08:00 цагт унтраасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл