8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эх дэлхийн цаг”-т 170 орон нэгджээ

2017-03-26 16:20:00

дэлхий даяар 170 гаруй орон цагийн бүсчлэлээс хамааран ижил цагт гэрлээ унтрааж, уур амьсгал, орчны бохирдлын эсрэг “Эх дэлхийн цаг”-т нэгджээ. дэлхий даяар 20:30 цагт цагийн бүсчлэлээрээ адил цагт гэрлээ унтраасан бөгөөд нэг цагийн хугацаанд цахилгаан зарцуулалтыг дэлхий даяар бууруулах зорилготой уг арга хэмжээ 10 дахь жилдээ зохиогдов.

“Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг зохион байгуулагч Сиддар Дас “Бид арав дахь жилдээ уг өдрийг сонгон дэлхий даяар цахилгаан хэмнэж, орчны бохирдлын эсрэг нэгдэхийг уриалж ирлээ. Анх төдийлөн олон хүнд хүрээгүй ч өдгөө дэлхий даяар 500 сая хүн бидэнтэй нэгдсэн” гэж ярьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл