8o
Улаанбаатар хот
mobile menu

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр элсэгчдийг бүртгэнэ

2017-03-26 15:45:00

Боловсролын үнэлгээний төвөөс элсэгчдэд зориулсан нээлттэй хаалганы өдрийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгнө. Мөн шалгуулагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын сорил даалгаврыг авч дүнг нь танилцуулна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц, уулзалт зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл