8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ хаашаа эргээд байна вэ?

2017-03-27 09:10:00

-Утасны дугаар тэмдэглэж ноороглосон цагаан цаасны нүүрэн хэсэгт 100-тын дэвсгэрт канондсон байжээ-

Өнөөдрийн нийгэмд бидний эргэн тойронд бүх зүйл зөвхөн мөнгө болж хувирч байна. Энэ хамгийн аймшигтай санагдана. Ажил дээр ч, гэртээ ч хэн хүнгүй зөвхөн мөнгөний тухай л ярина. Мөнгө бол зөвхөн хэрэглээ. Үүнийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ монгол улсын мөнгөн тэмдэг, уламжлал, соёлын нэг илэрхийлэл өв гэдэг талаас нь харж үзэж, ойлголж, хүлээж авч байгаа нь хэр олон вэ өнөөдөр. 

Нийтийн тээвэрт картаар биш бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчид өдөр ирэх тусам нэмэгдэх болж.  Ихэнх нь задгай мөнгөөр буюу 50-т, 100-тын дэвсгэртээр үйлчлүүлнэ. Энэ дунд уранхай, тасархай мөнгө маш их гарч ирдэг аж.

Монгол улсын албан ёсны мөнгөн тэмдэгт болох төгрөгийг 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд анх гүйлгээнд гаргаж байжээ. Мөн Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж ирсэн түүхтэй аж. Тухайн улсын мөнгөн тэмдэгт арилжаа наймааны үнэ, хөлсөөс гадна, түүх, уламжлалын үнэт зүйл.  Гэтэл иргэд мөнгөн тэмдэгтээ нэг л буруугаар ашиглаж ашиг хонжоо гэдэг талыг нь илүү харах болсон мэт. Хуурамч мөнгөн тэмдэгт хийж гүйлгээнд гаргаж байгаад баригдсан тохиолдолд цөөнгүй. Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгт хийх, мөнгөн тэмдэгтийг урж, таслах, хувааж хэрэглэх нь улам ихэсчээ. 

Нийтийн тээвэр картын системд шилжсэнээс хойш жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлж, иргэд дутуу мөнгө хийж, таван зуутын дэвсгэртийг хоёр хувааж талыг нь хийх болсон талаар хэвлэл мэдээллийг хэрэгслээр удаа дараалан гарах болов.

Манай улсын нийтийн тээвэр цахим картын системд шилжээд нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ дэвшил нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр, уур уцаартай кондукторууд ажилгүй болж, хорчийсон цаасан мөнгөний хэрэглээ ард үлдэж, иргэд ухаалаг цахим картыг сонгох болсон юм. Энэ нь нэг талаар энэ нь дэлхийн бусад хотуудын жишгийг дагасан ухаалаг шийдэл боловч нөгөө талаар сөрөг зүйл ч гарч ирж байна. Тодруулбал, Нийтийн тээвэр картын системд шилжсэнээс хойш жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлж, иргэд дутуу мөнгө хийж, таван зуутын дэвсгэртийг хоёр хувааж талыг нь хийх болсон талаар хэвлэл мэдээллийг хэрэгслээр удаа дарааллан гарах болов. Нийтийн тээвэрт картаар биш бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчид өдөр ирэх тусам нэмэгдэх болж. Ихэнх нь задгай мөнгөөр буюу 50-т, 100-тын дэвсгэртээр үйлчлүүлнэ. Энэ дунд уранхай, тасархай мөнгө маш их гарч ирдэг аж. Эндээс харахад автобусанд бэлэн мөнгөөр зорчиж байгаа зарим нэг хүмүүс дутуу мөнгөөр зорчиж байгаагийн илрэл. Нэг үеэ бодвол нийслэлчүүд бид нийтийн тээврийн шинэчлэлд хэдийнэ дасч, ухаалаг соёлтой хэрэглээг сонгох болсон. Гэвч зарим ухамсаргүй иргэдээс болж нийтийн тээврийн салбар алдагдал хүлээхээс гадна, монгол мөнгөний үнэ цэнэ, утга алдагдаж байна. Саяхан нийтийн тээвэрт шалгалт хийхэд уранхай, тасархай мөнгөнөөс гадна канондсон мөнгө гарч ирсэн байна. Тодруулбал канондсон 100-тын дэвсгэрт илэрсэн байна. Утасны дугаар тэмдэглэж ноороглосон цагаан цаасны нүүрэн хэсэгт 100-тын дэвсгэрт канондсон байжээ.  

Монгол Улсын үндсэн хууль зургадугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага. 6.1.Энэ хуулийн 4.1-4.3-т заасныг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна. 6.1.1.зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж тухайн үйл ажиллаганаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох, 6.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан зөрчлийг арилгаагүй бол зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10–30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50–100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг аж.  

Ийнхүү үндсэн хуулиараа хуульчилж өгсөн байхад ухамсаргүй иргэдийн увайгүй үйлдлээс болж Монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ хаашаа эргээд байна вэ?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Lol
Lol
2019/03/06 66.181.161.88