Нийслэлийн 29-р сургуулийн багш, сурагчид нар хичээл хаялт зарлжээ. Тодруулбал, өнөөдөр 08.30 цагаас эхлэн 29-р сургуулийн сонсголгүй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл зарлаж хичээл хаялт зарлахаа мэдэгдсэн байна. Сонсголгүй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл дохионы хэлийг нь чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дараа тавьж байжээ. Тэдний хүсэлтийг хүлээж авахгүй олонтаа дарагдуулсан тул энэ удаа өөрсдөө шийдэж хичээлээ хаяхаар болсон байна.
29 дүгээр сургуулийн багш, сурагчид хичээл хаялт зарлажээ
2017-03-27 09:48:00