8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн удирдлагууд мэдээлэл хийнэ

2017-03-27 09:50:38

Нийслэлийн хэвлэлийн төвд 

10:30 цагт Баянзүрх дүүргийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийнэ. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Японы хүүхдийг ивээх сангаас Хурдан морины унаач хүүхдүүд сэдвээр мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монголын ногоон намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

УДЭТеатрт

​12:00 цагт Олон Улсын Театрын Өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал болно.

Мэдээллийн технологийн үндэсний паркт

14:00-16:00 цагт Өсвөр үеийнхэний нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх технологийн шилдэг шийдэл, санааг танилцуулж, шалгаруулах арга хэмжээ болно.

Монцамэ агентлагийн мэдээллийн төвд

14:00 цагт Монгол-Япон хамтарсан “Бичээс” төслийн багаас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Археологийн судалгааны шинэ олдвор, үр дүн, дүгнэлтийн талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Залуучуудын хөгжлийн төвд

18:30 цагт Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаадад ажилд зуучлах бололцоо бүрдэж байгаа талаар маргааш  сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл