Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш болно.
Тус хэргийг шүүх хурал энэ сарын 20-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч, шүүгдэгчдийн талаас шүүх хуралд нэмж шинжээч, гэрч оруулах саналыг гаргаж, шүүх бүрэлдэхүүн энэ саналыг нь хүлээн авснаар хойшилсон юм. Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхбат хэргийн материалтай дэлгэрэнгүй танилцах хүсэлт гаргасан юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.