8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар мод бэлтгэх явдал буурчээ

2017-03-27 13:12:00

Хууль бусаар мод бэлтгэх явдал буурчээ2003 онд Байгаль орчны хуулиудын зөрчлийн статистик үзүүлэлтийн дотор ойн хуулийн зөрчил 32.6 хувийг эзэлдэг байсан бол 2016 оны байдлаар 10.1 хувь болж буурсан байна. Мөн 2007 хууль бус мод бэлтгэлтэй холбоотой 809 хэрэг, зөрчил гарж байсан бол өнгөрсөн жил 288 болтлоо буурчээ. Аймгуудын хэмжээнд өмнөх жилд нийт 288 хэрэг зөрчил гарсан бол үүнээс хамгийн их буюу 49 хэрэг зөрчил нь Сэлэнгэ аймагт, харин хамгийн бага буюу гурван хэрэг Баянхонгор аймагт бүртгэгдсэн байна.

Ойн тухай хуулийн зөрчлийн дотроос хамгийн их буюу 40 хувийг ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, 25 хувийг нь гарал үүслийн эрхийн бичигтэй холбоотой зөрчил эзэлсэн бол үлдсэн хувийг зөвшөөрөлгүй мод шилжүүлэн суулгасан, модон материалын стандартын зөрчил, бүх шатны ИТХ, Засаг даргын шийдвэр, ногоон бүстэй холбоотой зөрчилүүд эзлэжээ. Иймээс иж бүрэн хяналтын системтэй болох, постын дутмаг байдлыг сайжруулах, иргэд олон нийтэд ойн хуулийг сурталчилан таниулах, ойгоо зөв ашиглах, ойн тогтвортой менежментийг сайжруулах, ойн арчилгаа болон цэвэрлэгээг бүрэн хийх, хууль эрхзүйн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлуудыг хийх шаардлагатай юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл