8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Тост, Тосон бумбын нурууны 153 мянган га талбайг “ХУЛГАЙЛЖЭЭ”

2017-03-27 10:45:00

2015 оны 11 дүгээр сард ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач амьд ахуй цагтаа Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, улсын хамгаалалтад оруулахаар тэмцэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тухайн үед Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудын нэр ил болж шуугиан тарьж тухайн компаниудыг нэлээд сандаргаж байсан билээ. Түүний нэг нь Сангийн сайд  Б.Чойжилсүрэнгийн компани. Тодруулбал, Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг (50 хувь) "Саус гоби коэл транс" компани. Тус компани Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулахаар улайрч байсан нь ил болж, нэг хэсэг дуулиан тарьж байсан. Энэ асуудал нэг хэсэг намжсан ч эргээд сөхөгдөөд эхэлжээ. 


Тост, Тосонбумбын нуруу төдийгүй уг нуруунаас эх авах Хөвөөт, Хуршуутын голыг хамгаалах орон нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа ч үр дүнд төдийлөн хүрээгүй төдийгүй Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоох тухай хуульд заасан 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авахаар болсон ч энэ сарын 15-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг газрын хэмжээг 743 мянган га хэмээн тогтоосон  байсан. Үүнийг нутгийн ард түмэн эсэргүүцэж, тэмцэлээ эхлүүлээд байгаа аж.

Тодруулбал, “Сауд гоби коал транс” ХХК 153 мянган га талбайд эзэн сууж, Засгийн газрын хуралдаан болохоос тав хоногийн өмнө байгалийн нөөц бүхий Хуршуутын голд тэрэг техникээ байршуулан кэмпээ байгуулан, зам талбай тавьж, хөрсийг нь тэгшилж ажлаа эхэлсэн байна. 
Үүнийг харсан нутгийн иргэд, нутгийн удирдлагууд эсэргүүцлээ илэрхийлсэн боловч, тус компани үүнийг үл хайхран гуравдугаар сарын 18-ны өдөр хөрс хуулалтаа хийж эхэлсэн байна. Одоогоос жилийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу улсын хамгаалалтад авч байсан юм. Гэтэл яг нэг жилийн дараа 153 мянган га талбайг ашиглаад эхэллээ. 
Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хамгийн их эрчимтэй үйл ажиллагаа явуулахаар улайрч байгаа нь Сангийн сайд  Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” ХХК юм. Тус компани нь ашиглалтын 43153.96 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. 
Гурвантэс сумын ИТХ, ЗДТГазар "Саус гоби коэл транс" гэх Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компаниас нэлээд хэд, хэдэн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг улсын байцаагчаар батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хайгуулын анги байрлуулах газрын зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ мэт зөрчилийг үл хайхран Сангийн сайд  Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” ХХК үйл ажиллагаа явуулахаар улайрч эхэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
одд
Баттулга е иин хэлээд байгаа Уул уурхайтай сайд нар ажлаа.өгч сайн.дураараа гишүүнээсээ огцор гэдэг.маш.чухал шүү
2017/08/13 27.123.212.138
Оюунаа
Яасан цадаж ханадаггүй улс вэ? жирийн иргэдийг бүсээ чангал гээд байдаг өөрсдөө тансаглалаа танахгүй болохоор энэ улс яаж хөгжих билээ энэ луйварчдад хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ арай дэндүү юмаа
2017/04/06 202.126.91.97
уураа барьж дийлэхгуйнээ
Сангийн сайдаа шунал ихэдвэл шулам болдог юм гэнэ лээ шуу, ард тумнээ гомдоож идсэн уусан чинь ходоодноос хошногоны амсар хуртлээ бул хар чулуу болоод дулж гаргаж дийлэхгуй ухэх вий дээ,,,,,,,
2017/04/06 103.229.120.4
Зочин
Яасан цадаж хандаггүй бэрдүүд вэээ
2017/04/04 174.221.0.66
өндөрнастан минжбаяр
Говийн бидэнд хамгийн их үржил жимтэй булаг шанд олонтой энэ нутгийг минь үлдээж хайрла
2017/03/29 202.179.7.66
WM 333
kkk Mongol hun l avaa biz. Haytaduud, Solongosuud avch baih yostoi yum uu? Ekh orondoo tatvariin ugch l baival bol sh dee. Haytadiin erliizuud ikh eserguutsej baina.
2017/03/28 43.228.130.148
Гайхах хэрэг байхгүй
Ард түмнээсээ ичэхгүй байна уу? Нам бараадаж төрд гарч луйвар хийгч газрын наймаачин, авлигачид, луйварчдаас салахгүй бол бид өрнөөсөө салахгүй, ядуурлаас ангижрахгүй. Хагартлаа баяжсан мөртлөө яасан
2017/03/28 43.242.243.39
Зочин
Ийм л юмаа амжуулах гэж сайд дарга болдог шүү дээ.Гайхаад байх зүйл үгүй.МАН ын хийдэг л ажил. Тэр дундаа Чойжилсүрэн бол газрын луйварт гаршсан нэгэн юм
2017/03/28 99.100.111.145
эрдэнэ
Хөөрхий муу Чойжилсүрэнд Увс аймгийн төрсөн газраас нь өгчөөчээ.Өөр аймгийн нутгаас шунаад яахиийн.
2017/03/27 103.26.195.83
пурэв
Тусгай хамгаалаттай болохоос урд авсан лицензтэй бол ухах естой. Эсвэл нохон толбор толох естой. Засагт монго байхгуй бол хуцалгуй ухуул. Ухэх гэж байж юун муурсаг юм бэ. Тэр хэдэн муур ухээл биз
2017/03/27 66.181.177.253
Хангал
Ийм балайр юмыг МАН л хийж чадна. Хүрэлбаатар Чойжилсүрэн 2 хууль зөрчиж авилга хулгай хийж сурсан гарууд Байгаль хамгаалагч залууг амьд явах боломжгүй болгон нухчихаад өөрийн талд шийдвэр гаргуулж ба
2017/03/27 202.9.42.24
Nam bus irgen
Ugiin hulgaichuud sh dee. Hulgaichuud hulgailahaa l medne. Oir yu ch medehgui.
2017/03/27 150.129.140.95
Зочин
Төрийн сайд нь ингэж байхад МАН-ын эрх баригчдад итгэх арга алга даа. Хүний шунгал гэж. Чойжилсүрэн Тосонбумбын нуруунаас хотолж авч үлдэхгүй бол ядуурчих гээд байгаа юм байх даа.
2017/03/27 112.72.15.26