8o
Улаанбаатар хот
mobile menu

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Банк Хоорондын Нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцов

2017-01-18 01:18:00

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 18-аас 21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Улсын Саня хотноо зохион байгуулагдсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) Банк Хоорондын Нийгэмлэгийн (БХН) чуулга уулзалтад оролцоод ирлээ.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Торгоны замын эдийн засгийн бүс: Хамтарсан хөгжлийн шинэ санаачлага” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрөв.

Чуулга уулзалтын гол зорилго нь ШХАБ-ын БХН-ийн гишүүн болон түнш банкууд хооронд бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд түлхэц болох, нээлттэй харилцааг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.

Уг чуулга уулзалтад ШХАБ-ын Хэрэг эрхлэх газар, БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Харилцааны яам, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ийн Шинэ Хөгжлийн банк, Торгоны замын сан, Казакстаны Хөгжлийн банк, Киргистаны РСК банк, ОХУ-ын Внешэкономбанк, Тажикистаны Амонатбанк, Беларусын Беларусбанк, Пакистаны Хабиб банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны төлөөлөгчид оролцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7