8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол

2017-03-27 11:38:00

Монгол улсын иргэн, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Гантөмөрийн Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлига авсан байж болзошгүй хэмээн шалгуулахаар хууль хяналтынханд хандсан билээ.Хуулийн байгууллагаас эрүү үүсгэхээс татгалзсан байна. 

Тогтоолоос харахад Хаан брой ХХК-ийн захирал С.Отгонбаатар тус төвийн барилгаа 2001 онд барьж ашиглалтад оруулжээ. Ингэхдээ дээд талын гурван давхар байрыг орон сууцны зориулалттай барьж бусдад зарсан байна. Одоогоос 17 жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын ажлаа өгсөнийхөө дараа тус байрны 7 тоот өрөөг гээр хийж авч байжээ. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нь бусдад түрээслүүлэх маягаар барагдуулсан. Ам метрийг нь 600 ам доллараар худалдаж байсан талаар С.Отгонбаатар мэдүүлсэн байна.
 
Үүнээс хойш “Болд” компанийн захирал Х.Болдбаатар буюу Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү нь бусдад түрээслэжээ. 2013 оны 10 дугаар сараас Турк улсын иргэнд хөлслүүлж байгаа аж. Үүнээс өмнө Оюу толгой компанид 2 жилийн өмнө хугацаатай хөлслүүлж байжээ.  Дунджаар сарын 3 сая төгрөгөөр түрээслэсэн байна.Ийм учраас хуулийн байгууллагаас эрүү үүсгэхээс татгалзсан байна
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Elbeg
Elbegdorj udkuu buugaad horigdono biz
2017/03/27 82.145.219.177
өвгөн
Балай мунхагуудын бардам их, Баялаг тэнэгүүдийн омог их
2017/03/27 49.0.212.181
Zochin
Florida mujid Denver khot baiddaggui yumaa prokuroraa.
2017/03/27 49.0.218.252