8o
Улаанбаатар хот
mobile menu

Швейцарьт амьдарч буй Монголчууд оффшор данстай улс төрчдийг эсэргүүцэж эхэллээ

2017-03-27 12:42:00

Өнгөрсөн гуравдугаар сарын 08-ны өдрөөс  эхлэн Лондон дахь Монгол улсын Элчин сайдын яамны гадаа Г.Ичинхорлоо гэх бүсгүй  тайван жагсаал хийж эхэлсэн. Тодруулбал, Г.Ичинхорлоо гэх бүсгүй    Монгол улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн 19 хоног тайван жагсаж байна. Тэрбээр  авлигад идэгдсэн улс төрч томилогдсоныг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа юм. Г.Ичинхорлоо “Оффшор дансаа нээ, хулгайлсан хөрөнгөө буцааж өг, 6 сая хүний нүд чих таныг харж байна, шударга ёсыг хүсч байна, зөв засаглалыг хүсч байна, Олон улсын байгууллагууд үнэнийг мэдэх ёстой” гэх зэрэг уриа лоозонтой жагсаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1100 гаруй монголчууд тус жагсаалд нэгдээд байна. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч буй Монголчууд оффшор дансанд их хэмжээний ам.долларын хадгаламжтай улс төрчдийн эсрэг тайван жагсаал зохион байгуулж эхэлсэн байна.  Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч буй монголчууд Хотын дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ц.Сандуй, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар болон оффшор данс нь ил болсон бүх хүнийг эсэргүүцэж байгаа аж. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баяр хулгайчийг АТГ шалгаж хулгайлсан мөнгиыг нь эх орондоо авчрая элчин сайдаас нь.татаж авчрая
2017/03/28 66.181.191.49
санаа нэг
баяр хүргье. монголд авилагчдаа опшортонгууддаа ямарч арга хэмжээ авахгүй байна. элбэгээ хүртэл 37 саяаар хаус авсан болохоор юу ч дуугарахгүй байна
2017/03/28 202.70.37.34
Zochin
Ymar mundag humuus ve. Amjilt husie. Jinhene ard tumen
2017/03/27 66.181.179.131
Nam bus irgen
Eh ornoo gesen setgeltei shudraga yosni tuluu temtsej baigaa zorigt ohid huvguudeeree baharhaj baina. Offshore-gui avilgal avch baigaagui jiriin irgen bichij bna.
2017/03/27 150.129.140.95
баярлаж байна
Монголчууд авлигачдын эсрэг тэмцэл өрнүүлж байгаад баярлаж сууна. АН, МАН төр барьсан 27 жилд эх орон минь өрөнд дарагдаж, ард иргэд ядууралд орсон. Энэ бол үнэн. Нам бараадаж төрд гарсан луйварчид ха
2017/03/27 43.242.243.39