Өнгөрсөн амралтын өдрөөр Дундговь аймгийн Сайхан- Овоо сумын нутагт малчин айлын гэр шатаж, 5 настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Гэрийн эзэд зуухандаа гал түлчихээд хотондоо малаа төллүүлээд завгүй байх үеэр гал үүссэн байна. Гэрт байсан 5 настай хүүхэд эндэж, гурван настай хүүхдээ түймэрээс гаргаж чадсан ч биеийн байдал хүнд Гэмтэл согогын үндэсний төвд иржээ.