Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн хоёр нохой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тухай дуудлага энэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар иржээ.
Улмаар өвчилсөн нохойг устгаж, дээж аван аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймээс галзуу өвчин илэрсэн газар нутагт хөрсний ариутгал халдваргүйтгэлийг хийж 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Завханд хорио цээрийн дэглэм тогтоов
2017-03-27 12:53:00