БНСУ-ын Ерөнхий Прокурорын газраас Ерөнхийлөгч асан Пак Гын Хег баривчлах тогтоол гаргасан байна. Өнгөрсөн долоо хоногт Пак Гын Хе 14 цагийн турш мэдүүлэг өгсөн билээ.Пак Гын Хегийн хувийн зөвлөх Чүэ Сун Силь гэгч нь томоохон аж ахуйн нэгжүүдтэй холбогдон Ерөнхийлөгчийн нэрийг барьж, төрийн бус байгууллагадаа 77.4 тэрбум вон буюу 65.6 сая ам.долларын хандив авсан нь тогтоогдоод байна.